Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

Загвар өмсөгч С.Төгс: Манай агентлаг европын загварын агентлагуудын адил маш чанга диктатуртай ажиллана


2013 оны 03 сарын 26

Өвөрмөц дүр төрх, өөрийн гэсэн стиль имижээрээ олны анхаарлыг татдаг загвар өмсөгч С.Төгс монголын төдийгүй, гадаадын нэр нөлөө бүхий олон загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн хэмжээний томоохон шоунд оролцож байсан чадварлаг, туршлагатай моделиудын нэг. Тэрбээр Берлиний “IZAO” загварын агентлагт ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн өвөл эх орондоо ирж амаржсан юм. С.Төгсийн хувьд нярайлаад удаагүй байгаа ч маш шаргуу дараагийн ажилдаа орсон бөгөөд тэрбээр мисс Х.Бадамгэрэлтэй хамтран “Andra Model Management” агентлагийг нээгээд байгаа аж. Ингээд загвар өмсөгч С.Төгстэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэж байна.

-    Өдрийн мэнд. Юун түрүүнд монголд мэргэжлийн модель бэлтгэдэг цоо шинэхэн агентлаг үүдээ нээж байгаад баяртай байна. Өөрийн чинь хувьд ажил их байна уу?
-    За өөрт чинь болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай “Andra Model Management” агентлагийн үйл ажиллагаа ирэх долдугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Одоогоор шинэ элсэгчидээ бүртгээд явж байна. Манай агентлагийн ерөнхий захирлаар мисс Х.Бадамгэрэл ажиллаж байгаа. Харин миний хувьд тус агентлагийн гүйцэтгэх захиралаар ажиллана. Мэдээжийн хэрэг ажил нэлээд их байна.
-    Монголд загвар өмсөгчдийг бэлтгэдэг хэд хэдэн агентлаг байдаг. Харин танайх тэдгээр агентлагуудаас юугаараа онцлог байж чадах вэ. Өөрөө гадаадын томоохон дизайнеруудтай хамтарч, дэлхийн хэмжээний тайзан дээр алхаж явсан хүний хувьд энэ чиглэлээр арай илүү өвөрмөц зүйл хийх байх гэж бодож байна? 
-    Баярлалаа. Манай агентлагийн хувьд зөвхөн модель биш, мэргэжлийн жүжигчин давхар бэлдэнэ. Мөн гоо зүйн болон харилцааны соёл, нүүр будалт гээд олон төрлийн хичээлүүдийг заах юм. Үүнээс гадна нэг сюрприз задлахад ирэх найман сарын 1-нээс эхлэн ажлын бус цагаар 25 ба түүнээс дээш насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулсан хувцаслах соёл болон гоо сайхны хичээлүүдийг заана. Мөн ээжүүдээсээ саналыг нь асууж өөрсдийнх нь сонирхолын дагуу нэмэлт хичээлүүдийг орно. Манай агентлагын моделиуддаа тавих хамгийн том шаардлага бол хатуу чанга дэг журамтай байх ёстой. Тухайлбал хүмүүст буруу ойлголт төрүүлсэн хов, живэнд хутгалдах, хаа хамаагүй эротик хэв маягтай зураг авахуулах зэрэг асуудлууд бол манай моделиудад байж болохгүй. Мөн дээрээс нь цаг барих бол их чухал. Ерөнхийдөө европын загварын агентлагууд монголын загварын агентлагуудыг бодвол маш хатуу чанга дэг журамтай байдаг. Цаг барилт, хувийн соёл гэдгийг дээд зэргээр хангасан байх шаардлагатай.
-    Сургалт хэдэн үе шаттай, төлбөр мөнгөний хувьд ямар байгаа вэ?
-    Анхан болон ахлах гэсэн хоёр шаттай. Хугацааны хувьд нэг, нэг  сар. Анхан шатны төлбөр 160 мянга, ахлах шатных нь 180 мянга байгаа. 
-    Танай агентлагийг гадаадын загварын агентлагуудтай хамтарч ажиллана гэж сонссон юм байна?
-    Гэрэлээ бид хоёрт төлөвлөсөн зүйл маш их байна. Гадны компаниудтай хамтарч ажиллана. Гэхдээ энэ бол одоохондоо нууц үлдэг. Яагаад гэвэл одоохондоо ярианы төвшинд явж байгаа.
-    Танай агентлагийг зорьж ирж байгаа охид, хөвгүүдэд өөрийнхөө зүгээс юуг амлаж чадах вэ?
-    Миний фэйсбүүк хуудсаар маш олон хүн надтай харьцаж, зөвлөгөө авдаг. Тэдний ихэнх нь өөртөө итгэлтэй, өөрийгөө нээх тал дээр дутагдалтай санагдсан. Миний хувьд охид, хөвгүүдээ өөртөө итгэх итгэлтэй болгож чадна. Мөн гадуур яригддаг муу муухай хов живэнд оруулахгүй, загварын ертөнцөд “цэвэрхэн” авч явна гэж амлана. 
-    Монголын загвар өмсөгчид европын загвар өмсөгчдөөс юугаараа ялгарах бол. Мэдээж хэрэг давуу тал ч байгаа байх, сул тал ч байгаа байх?
-    Миний бодлоор азийн орнуудаас монголын моделиуд хамгийн хол явна гэж боддог. Яагаад гэвэл азиуд дундаа биеийн харьцааны хувьд хамаагүй илүү байдаг. Тэр нь идэж, уудаг юмнаас нь болдог ч байж магадгүй. Тийм болохоор бие галбир, алхаа гишгээний хувьд манайхан дутаад байх юм байхгүй. Гэхдээ монголчууд ямар хүнийг модель гэдэг билээ. Ерөнхийдөө туранхай хэрнээ хөх, өгзөг том байх хэрэгтэй гэдэг. Харин европт бол хөх, өгзөгийг нээх хараад байдаггүй. Тэд гудамжинд хэдэн мянгаараа алхаж байгаа энгийн эмэгтэйчүүдээс моделиудыгаа эрс өөр байгаасай гэж хүсдэг. Тийм болохоор хүн бүхэнд байдаггүй зүйл чамд байх хэрэгтэй гэдэг. Жишээлбэл чи аймшигтай сэвхтэй эсвэл шаймий, дэлдэн, монхор өөр юу ч байдаг юм. Тэр хүнд бусдын хараанд өртөх ямар нэгэн зүйл байвал тэрийг нь л илүү тод гаргаж өгдөг. Тиймээс монголчуудад дуталдал гэж хэлж болохуйц энэ содон төрх нь тэдний давуу тал болдог. 
-    Та “IZAO” агентлагт анх яаж хөл тавьсан бэ?
-    Манай ээж өөр хот руу ажлаар явах болоод, би ээжийгээ гаргаж өгчихөөд явж байтал “IZAO” агентлагийн үүсгэн байгуулагч, захиралтай таарсан. Тэр хүн надад анх санал тавьсан. Гэхдээ урьд нь би нэг жижиг загварын агентлагт ажилладаг байсан юм. Тэр үед яахав загвараас илүү хичээлдээ их цаг зав гаргадаг байсан. Харин  “IZAO”-тай хамтарсанаар өдөр болгон маш их цагаар ажилладаг болсон. Өнгөрсөн жил солонгост байхдаа “IZAO”-гийн харьяа агентлагт явна гэж байтал хөл хүнд болчихсон. 
-    Хамтарч ажилладаг байсан загварын агентлагуудтайгаа холбоотой байдаг уу?
-    Ер нь бол бүгдэнтэй нь холбоотой. Тэд нар маань ерөнхийдөө намайг эргэж ирэхийг хүлээгээд байгаа. Миний хувьд бол охиноо энд нь өсгөх бодолтой байгаа учраас очих арай болоогүй.
-    Загвар өмсөгчдийн ихэнх нь тайзан дээр алхахад нисч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг гэдэг юм билээ. Өөрийн чинь хувьд аль тайзан дээр хамгийн эрх чөлөөтэй алхсан бэ?
-    Тайзан дээр алхаж байхад үнэхээр тийм мэдрэмж төрдөг шүү /инээв/. Гэхдээ бүх зүйлийн эхлэл хамгийн гоё, эрх чөлөөтэй байдаг шүү дээ. Миний хувьд “Урлах эрдэм” дээд сургуулиас зохион байгуулдаг “UB fashion week”-ийн тайз одоо хүртэл миний хамгийн дотно, эрх чөлөөтэй тайз, энэ хэвээрээ ч үлдэнэ. Загвар өмсөөд удаагүй байхдаа уг шоуны зуны загварын долоо хоногийн нүүр царай болсон нь сайхан санагдсан.
-    С.Төгсөө “Гоёл” наадамд яагаад ордоггүй юм бэ?
-    Би “Гоёл” наадамд их шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэвэл монголын загварын хамгийн том наадам хэрнээ “Топ модел”-ийг маш шударга бусаар тодруулдаг гэж боддог. Жишээлбэл “Шилмэл загвар”, “Дизайнеруудын холбоо”-ны загвар өмсөгч л “топ”-оор тодордог. Өөр агентлагийн охидуудад ер нь бол ямар ч боломжгүй гэж хэлж болно. Бүр гадаадын маш том шоунуудад оролцоод дэлхийн тайзан дээр алхаж байсан ч “Гоёл”-ын шилдэг нь болдоггүй. Тийм муухай шударга бус, явцуу шалгууртай. Тэгээд ч хамгийн анх загвар өмсөгчдийг явдалтай, энгэр султай ийм тийм гэдэг яриаг бол “Гоёл” наадам төрүүлсэн. Тийм болохоор би энэ наадамд оролцох хүсэл байдаггүй. 
-    Гэхдээ топ моделиуд дунд бас үнэхээр өөрийн чадвараар энэ өргөмжлөлийг авсан хүн байгаа байлгүй дээ?
-    Үгүй яахав бүгдээрээ тийм явдалтай болохоороо топ болсон гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ би заавал нэрийг нь хэлээд яахав хүмүүс бүгд мэдэж л байгаа.
-    Өөрийг чинь саяхан зарим хэвлэлээр “Титэмгүй топ” гэж өргөмжилсөн байсан. Олж уншсан уу?
-    Уншсан. Мэдээж хэрэг ийм мэдээлэл уншаад маш их баярласан. Угаасаа би “Гоёл”-д орсон ч “Топ” болж чадахгүй гэдгээ мэддэг. Яагаад гэвэл би “Шилмэл загвар” эсвэл “Дизайнеруудын холбоо”-ных биш. Гэхдээ хүмүүс намайг ингэж үнэлж байна гэдэг үнэхээр сайхан хэрэг. 
-    Яг топын титэм зүүсэн моделиудаас өөрийг чинь туршлага болоод чадвараар гүйцэхгүй гэж хэлэх хүн байна уу?
-    Миний хувьд маш их хүндэлж, хайрлаж явдаг топууд байгаа. Цаашдаа би ямар ч том тайзан дээр гарсан тэд нар надаас хамаагүй илүү гэдэг бодол минь хэвээрээ үлдэнэ. Гэхдээ би загвар өмсөөд тийм олон жил болоогүй ч гэсэн үзсэн харсан зүйл, ажилласан байдал зэргээрээ зарим нэгээс нь бол хамаагүй илүү гэж боддог.
-    Төгсөө дөрвөн сартай охиноо асраад хажуугаар нь энэ их ажлыг яаж амжуулж байна?
-    Амжуулна шдээ /инээв/. Яахав одоохондоо би ажилдаа хагас дутуу л орчихоод байгаа л даа. Наймдугаар сарын 1-нээс бүтэн ажилдаа орно. Охин маань удахгүй бор хоолонд орчихно. Тийм болохоор гайгүй болчих байхаа.
-    Солонгост суралцаж байсан сургуульдаа эргэж сурахгүй юм уу?
-    Эргэж явна. Гэхдээ охиноо жоохон том болохоор нь аваад явна гэж бодож байгаа. Тиймээс хэсэгтээ эндээ байнаа. Яараад байх юу байхав.
-    Гэр бүлийн хүмүүс ижил мэргэжилтэй байна гэдэг их олон давуу талтай байдаг байх?
-    Тэгэлгүй яахав. Жишээ нь одоо надтай хамт загвар өмсөж байсан үнэхээр ирээдүйтэй охидууд тайзнаас буух болсон шалтгаан нь ихэнхдээ л гэр бүлийн асуудлаас болдог. Найз залуутай ч юм уу, нөхөртэй болоод л тайзаа орхидог. Манай нөхөр бид хоёрын хувьд загвар өмсөгч хүний ажил ямар байдаг вэ гэдгийг мэддэг болохоор энэ тал дээр маш сайн ойлголцдог. Нөхөр маань хэрвээ өөр мэргэжлийн хүн байсан бол намайг бас ингэж ойлгож, дэмжихгүй ч байсан байж магадгүй. 
-    Танай нөхөр ирээд бас энэ агентлагт багшлах уу?
-    Үгүй байх аа. Манай нөхөр ерөнхийдөө загвар өмсөхөө болино гэж яриад байгаа. Өөр зүйл хийх байх гэж бодож байна.
-    За цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилт хүсэе.
-    За баярлалаа.

Г.Мөрөн www.todaynews.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Зочин (203.91.113.X) 2013 оны 05 сарын 14

pretty woman ymaa

(2)  | (0)

[Хариулах]

zochin (182.160.20.X) 2013 оны 05 сарын 11

YAMAR OLON ORUULDAG YUM BE?

(2)  | (0)

[Хариулах]

zochin (182.160.20.X) 2013 оны 05 сарын 11

Автомашингүй өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионо. Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаар өдөр энэ сарын 31-нд тохионo

(0)  | (0)

[Хариулах]

Холбоотой мэдээ


Пак Ын Хэ: Цаг ...

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ огц

2017 оны 03 сарын 13

Трамп 16, Хилар ...

Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай үргэлжиж

2016 оны 11 сарын 09

В.Путин хуралда ...
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Парламентийн доод
2016 оны 05 сарын 05

“Дэлхийн мисс”- ...
Дэлхийн мисс 2015” тэмцээний финалын ша
2015 оны 12 сарын 20


Иргэний индэр