Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

Жүжигчин Б.Навчаа хайрынхаа төлөө “муу зуршил” -аа хаяжээ


2015 оны 10 сарын 26

 Хахир хатуу захирал, алиа будилуу эгч, амьдралын жаргал, зовлонд нухлагдсан эмэгтэй, сайхан сэтгэлт үйлчлэгч гээд нэгэн хэвд баригддаггүй олон дүрийг гаргаж чаддаг чадварлаг жүжигчин бол Б.Навчаа юм. Сүүлийн үед Навчаагүй кино ,реклам гэж байхгүй болчихоод байгаа нь үзэгчдэд нэг талдаа улиг болж, нөгөө талдаа түүнийг олны анхааралд ихээхэн өртүүлэх болов. Өөрийн амьдралаас сэдэвлэн Ларьдма нэртэй киног найруулан үзэгчдэд хүргэж чамгүй сайн найруулагч гэдгээ ч баталж байсан. Мөрөөдлийн театраар овоглогдох болсон жүжигчин маань одоогоор “Том Толгойтын Романс” нэртэй инээдмийн кинонд дүр бүтээгээд тун завгүй байгаа хэдий ч хувийн амьдралаа цэгцэлж, цэцэглүүлж явна. Тэрээр болзоот залуутай болж дурлалынхаа төлөө тамхи, архинаас татгалзсан гэнэ. Авъяаслаг бүсгүйг маань өөртөө дурлуулж муу зуршилаас нь хүртэл салгаж амжсан сүрхий залууг хэн болохыг одоогоор олон нийтэд цацаагүй байгаа ба тун удахгүй нэгэн сайхан гэр бүл бий болж аз жаргалтай амьдралаараа үлгэрлэнэ биз ээ. Амьдралынхаа төлөө асар их хүч хөдөлмөр чин сэтгэлээрээ ажиллаж өнөөдрийн энэ их амжилтанд хүрч чадсан мундаг бүсгүйдээ аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

зочин (59.153.113.X) 2016 оны 04 сарын 28

ийм нэг хачин эв хавгүй бүсгүй монголын жүжигчдийн нүүр царай болох гэж, юм дрдохоороо бүр гэрлийн хурдаар явах юмаа

(0)  | (0)

[Хариулах]

Холбоотой мэдээ


Жүжигчин Б.Отго ...

СТА Б.Отгонтуяа 3 дахь хүүхдээ төрүүлжээ.<

2018 оны 07 сарын 27

Хотын ерөнхий м ...
Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр UBS
2018 оны 07 сарын 25

Г.Сарангэрэлд х ...
Шүүх хурал болж байна
2018 оны 07 сарын 20

Д.Дагвадорж: Хө ...

Асашёорюү Д.Дагвадоржийн "Унаган хурд

2018 оны 07 сарын 13


Иргэний индэр