Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

ОХУ-ын Элчин сайдыг буудсан этгээд цагдаа байжээ


2016 оны 12 сарын 20

 Өнгөрсөн даваа гаригийн үдэш Туркийн уран зургийн галерейд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож байсан ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Андрей Карловыг буудан хөнөөсөн хэрэг олон улсын анхаарлын төвд байна. ОХУ-ын зүгээс энэ хэргийн гол захиалагчдыг олохыг чухалчилж буй юм.

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас энэхүү аллагыг “Террорист халдлага” хэмээн үзэж буйгаа мэдэгдэв. ОХУ-ын тагнуул болон мөрдөн байцаах ажилтнууд Туркэд болсон хэрэг дээр ажиллахаар тус улсад очих талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьжээ.

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлугийн мэдэгдсэнээр Андрей Карловыг 22 настай Мевлют Мерт Алтинтас гэгч буудсан бөгөөд 2.5 жилийн өмнөөс Туркийн нийслэл Анкара хотын цагдаагийн газарт ажиллаж эхэлсэн нэгэн аж. Атлинтас 1994 оны зургадугаар сарын 24-нд Туркийн баруун нутгийн Айдын мужид төржээ. Туркийн Дотоод хэргийн сайд “Элчин сайдын амь насыг хөнөөх болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Андрей Геннадьевич Карлов 1954 онд Москва хотод төрсөн бөгөөд 2013 оны долдугаар сараас хойш Туркэд суугаа ОХУ-ын Элчин сайдаар ажиллаж байжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Тайванд Монгол ...

Тайванд аялж явсан 28 настай Монгол залуу.

2018 оны 08 сарын 21

Маргааш сар бүт ...

Маргааш аргын тооллын 7 сарын 28, Санчир г

2018 оны 07 сарын 27

Авлигын хэргээр ...
Aвлигын хэргээр шалган, саатуулж, заримыг нь
2018 оны 07 сарын 17

Армений ерөнхий ...

Тухайлбал, Армени Улсын шүүх Саргясны дүүг

2018 оны 07 сарын 13


Иргэний индэр