Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

Ээжүүдийг 10 насаар залуужуулдаг “ИХ ХАТАД” хүндэтгэлийн цэнгүүн болно


2017 оны 02 сарын 13

 Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгийн хамт олон  хүний дээд, орчлонгийн чимэг болсон ээжүүдээ баярлуулдаг хүндэтгэлийн цэнгүүнээ энэ жил “Их хатад” нэрийн дор зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн цэнгүүнийг Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Сэвжид” сан хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Уг цэнгүүнд урлагийн одод, улстөр, бизнес гээд салбар салбартаа манлайлж яваа эрхмүүдээс эхлээд үр хүүхдүүдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болгон хүмүүжүүлж, ажил үйлсээрээ олны үлгэр дуурайлал болж яваа эгэл жирийн ээжүүд оролцдог билээ.

Урлагийн оддын нэгдсэн тоглолт үзэж, хөгжөөнт тоглоомуудаар наадаж, хүндэтгэлийн зоог барьж, телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлгийн бичлэгт оролцон нэгэн сайхан оройг өнгөрүүлсэн ээжүүд өмнөх жилийн цэнгүүнээс гарахдаа “Арван насаар залуужууллаа” гэлцэж байсан билээ.

 Энэ жилийн “Их хатад” хүндэтгэлийн цэнгүүн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Баянгол ресторанд болно.

Холбоо барих утас: 70117557, 91399993, 94052992



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


ТӨРИЙН БАНКНЫ Г ...

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр ту

Алтан гарт Монг ...

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын

2018 оны 01 сарын 16

ТӨРИЙН БАНКНЫ З ...

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн данха

2018 оны 01 сарын 14

Бөгжний эзэн Д. ...
Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д
2018 оны 01 сарын 08


Иргэний индэр