Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, гэж үү?..


2017 оны 09 сарын 20

 Хуучин хувьсгалын тухай магтан дуулах биш, шинэ хувьсгал хийх хэрэгтэйг сэхээрэх цаг ирж. Хувьсгал гэхээр дайтаж байлдаад, бие биенээ хөнөөхөд уриалж байна гэж бүү мунхаглаарай. Дээдэс суудлаа олохоо байсан, тэдний хэрүүл тэмцлээс болж төрийн өрх дэрвэсэн энэ цаг үед жинхэнэ эх орончийг тодруулан түүгээр төр жолоодуулсан хувьсгалыг хийх цаг ирж. Өөрөөр хэлбэл Монголын төрд шинэ хувьсгалыг хийхгүй бол МАН-ын толгой ч, АН-ын толгой ч ялгаагүй ялзарсан байна. Өнгө, мөнгөний төрөөр дамжиж орж ирсэн ялзрал шат шатныхаа албан тушаалтнуудад үйлчилж эхлээд удсаныг харсаар, дуугүй өнгөрсөөр олон жилийн хөгжлийн үр жимсийг хүртэх боломжоо ч алдсан.

Зөвлөлт холбоот улс задрахтай зэрэгцэн Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж ардчиллын жим дагасан. Тухайн үед Монголтой нэг гараанаас гарсан олон тооны улс өнөөдөр хөгжил дэвшлээрээ дэлхийд гайхагдахад хүрч байна. Хамгийн захын жишээ Казахстан улс өнөөдөр ямархан хөгжил дэвшилтэй байгааг хар. Манайх тогоон дотроо хагаралдсаар урагшаа ахисан ч юмгүй, төрийн толгойд гарсан хөрөнгөтэй цөөнхөө “тэжээсээр” ирлээ. Ард түмнийхээ халаасыг ухаж хөлжинө гэдэг, хар захын халаасны хулгайчаас ч дор юм. Авилгачид, өнгө мөнгөний шуналтнууд хаана гарсныг Засгийн газар огцрохын өмнөх үйл явдлаас бид тод харлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх хэрхэн худалдагдахыг ч үзлээ. Үнэнийг хэлэх эрүүл сэтгэлгээт сэтгүүлчдийн маань хэвлэн нийтлэх эрхийг худалдаж авч байна гэдэг том асуудал шүү!!!

Шударга нийгэмд, эрүүл сэтгэлгээтэй амьдрах хүсэл эрмэлзлийнхээ төлөө тэмцэгч тэр бүр тааралдахаа больж байна. Тиймд л төрд хувьсгал хэрэгтэй болж таараад байгаа юм. Дээдэс суудлаа олчихвол, ард иргэдийн гүйдэл аяа дагаад засарчихна. “Мэргэжлийн” гэж өөрсдийгөө тодотгон овоглосон Засгийн газрын халааг авах хүмүүсийг нийгэм анхааралтай ажиж байна. Ерөнхий сайдад олон хүн нэрээ дэвшүүлж, зарим нь өөрийгөө  эчнээгээр  сонгочихоод дарцаглаж яваа.  Гэхдээ  тэдний  хэн нь, яагаад ч биш. Нэр  ч бичигдэж дуулдаад байгаа хүмүүс дунд хааяа дурдагдаад, зорилготойгоор /хэн нэгний бодлогоор/ хасагдаад яваа нэг нэр бий. Тэр бол мэдээж Ухнаагийн Хүрэлсүх. Энэ эрхэм төрд хийх шинэчлэл, хувьсгалын эхлэлийг тавьсан. “Хаан шалдан явна” гэж хашхирах зоригтон үгүй болж, мөнгөтэй нэгний өмнө тэргүүн гулдайлгах болсон энэ үед “мэргэжлийн” Засгийн газар яагаад огцрох ёстойг тэрээр зарлаж, үнэн мөнийг нь олон нийтэд таниулсан. Хууль хэнд үйлчилдгийг ч бие дээрээ туршиж олон нийтэд харууллаа. Амь насаа шударга үнэний төлөө золихоос ч айсангүй.

Түүнийг гүтгэсэн, доромжилсон, ганцааран руу нь олуулаа хуруу гарган чичилсэн. Үнэн хэрхэн ялдгийг харин үзүүллээ. МАН доторх шунал булхайг нээж задалж харууллаа. Монголын хувь заяа хаашаа хөтлөгдөж байсныг таниулж, буруу замналыг түр саатууллаа. Одоо харин У.Хүрэлсүхэд шинээр Засгийн газар байгуулах  эрхийг өгч байж гэмээн төрд шинэчлэл хийх хувьсгалаа тэрээр өрнүүлнэ. Тэгж гэмээн Төр цэвэршинэ. Шударга, зөв алхмыг тэр хүн зоригтойгоор хийж чадна. Түүнийг мэргэжлийн Засгийн газрыг огцруулах эхлэлийг тавиагүй бол хэн нь ч үл дуугаран, мөрөө харан гэлдэрсээр 2020 онтой үлгэн салган залгах байлаа. Төрийг эмх цэгцтэй, ард иргэдийн төлөө ажиллах чадвартай байлгах л хамгийн чухал.  Түүнээс бие биерүүгээ харж, бие биенийхээ халаасыг зузаалахын төлөө ажилладаг сайд нартай Засгийн газар хэрэггүй гэдгийг мэргэжлийн Засгийн газрын сайд нар ч тэр түүний өмнөх АН-ын Засгийн газар ч тэр батлаад өглөө.

У.Хүрэлсүхэд бусдаас давуу чанар олон бий. Түүний дотроос бусдыг удирдах, бусдад үлгэрлэх, шударга зарчимч, шаардлага өндөртэй чанар нь илүү товойж харагддаг. Тэр цэргийн хүн учраас андгай тангарагийн учир начрыг сайн мэднэ. Төрийн сайдын андгай ч, эр цэргийн андгай ч нэгэн чигт өргөгддөгийг ухамсарласан хүн. Нийгмийн дэмжлэг түүнрүү чиглэж буйг бүгд харж байна. Яг одоо л У.Хүрэлсүхэд төрийн жолоог даатгая...

З.Говьсайхан

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


МАН-ын “атом” ...

Хүн бүрийн амьдралын замналыг тоочин өгүүл

2017 оны 11 сарын 28

Монгол Улсын Ер ...
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаа
2017 оны 10 сарын 04

“Оргил”-ын Ж.Га ...
Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засг
2017 оны 09 сарын 20

У.Хүрэлсүх яага ...

Хуучин хувьсгалын тухай магтан дуулах биш,

2017 оны 09 сарын 20


Иргэний индэр