Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд болох уу


2017 оны 09 сарын 20

 Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод 10  гаруй хонож байна. Удахгүй шинэ засгийн газар байгуулагдах тухай асуудал яригдаж эхлэнэ. Энэ хүрээнд зарим сайдуудын нэр тодорч эхлээд байгаа бололтой.

2016 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг  иргэд сайн мэддэг. Учир нь тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Оргил худалдааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулсан нэгэн юм. Түүнчлэн  барилгын салбарт хүч сорьж Энканто хороололыг барьж байгуулсан сүйхээтэй эр. Эрхэлсэн бизнестээ амжилт гаргасан тэрээр улс төрд хөл тавиад удаагүй байгаа ч чамлахаахгүй олон ажлыг амжуулжээ. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тэрбээр төрийн бодлогод бизнес эрхлэгчийн дуу хоолойг хүргэх, тэдний эрх ашгийг илэрхийлэх чиглэлд анхааран ажилласанд бизнес эрхлэгчид түүнд ам сайтай байдаг.

“Жор мэдэхгүй эмчээс зовлон мэдэх чавганц л дээр” гэгчийн үлгэрээр бизнесийн салбарын зовлон жаргалыг ойлгодог ийм хүмүүсийг шинэ засгийн газраас дэмжиж ажиллах нь бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эрчим хүчний сайдад нэр нь яригдаж байгаа гэнэ.  Ж.Ганбаатар гишүүний хувьд энэ салбарыг төвөггүйхэн удирдаад, яамны өмнө тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлээд явчих хэмжээний чадвартай боловсон хүчин гэж харах хүмүүс  олон байна.

Ц.Бат



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Налайхын хүрээн ...

Мөн энэ өдөр дэд бүтцээс шалтгаалан царцаа

2018 оны 04 сарын 18

Ж.Бат-Эрдэнэ: А ...

2018 оны 03 сарын 19

Шадар сайд Ө.Эн ...

 

2018 оны 03 сарын 01

Хүүхэд бүрт хүү ...

2018 оны 02 сарын 20


Иргэний индэр