Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

Ерөнхийлөгч “Шинэ Хөдөө” төслийг "дэмжив"


2017 оны 09 сарын 25

 

       “Шинэ хөдөө” төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ХАА-н үйлдвэрлэлийг аймаг бүрт эрчимжүүлж, хөдөөгийн өрх бүр үйлдвэрлэгч болж хүчтэй дундаж давхаргыг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэхүү санаачилгыг Ерөнхийлөгч дэмжиж байна. Тэрээр хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалан мах, малын үржил, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ гээд бүх чиглэлээр эрчимжүүлэх улмаар дотоодоо хангаад зогсохгүй экспортлох боломж байна. Хоосон яриад суух биш, хаана хаанаа ажил хэрэг болгож Засгийн газраас тодорхой шийдлүүдийг гаргаж дэмжих шаардлагатай байна гэж үзэж байна.

Тухайлбал 9-сарын 12нд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган”-ыг санаачлан хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцсон чуулганд хэлсэн үгэндээ  

“... Энэ чуулганаар  элдэв нөхцөл шалтгаан тоочиж, номчирхолгүй шууд барьж аваад шийдэх шийдлүүдийг л эрэлхийлж, Засгийн газар, яамны шийдвэр болгомоор байна.

Монголын хүнсний үйлдвэрүүд суурилагдсан чадлынхаа 30 хувийг л ашиглаж байхад Засгийн газар нь тэднийг бодитоор дэмжих талаар хуруугаа ч хөдөлгөх шинжгүй, элдэв тайлбар тавьсаар сууна…

Монгол Улс 3.1 сая хүн амтай, нийт 70 гаруй сая толгой малтай, 1 сая гаруй га тариалангийн газартай. Дээр дурдсан гурван тоо чуулганд оролцогч та бүхэнд нэгийг бодогдуулах биз ээ. Бид газар нутгийнхаа нэгхэн хувьд л тариалан эрхэлдэг. Ургац сайтай жил дотоодын гурилын хэрэгцээг хангаад илүү гарч байна. Хэрвээ тариалангийн талбайн хэмжээг 3 хувьд хүргэчихвэл гурил, буудай, хивэг болон төмс, лууван, рапс экспортлох бэлэн зах зээл хажууд байна.

ОХУ руу 2014 онд 4958 тонн төмс, 2015 онд 720 тонн лууван, 2016 онд 200 тонн төмс экспортложээ. Харин БНХАУ руу 2016 онд л гэхэд 42 100 тонн хивэг, 489,5 тонн өвс, 489,5 тонн рапс гаргасан байна. Монгол гурил, гоймонг авах сонирхол урд хөршид бий. Гагцхүү нийлүүлэлт алга, нийлүүлэлтийг дэмжих төрийн бодлого, зохицуулалт алга. Вьетнамын Засгийн газар цагаан будааны тариалалтынхаа 70 хувийг тариачидаасаа худалдан авч, дотоодын зах зээлд болон экспортод гаргах ажлыг төр нь нэг цонхны бодлогоор шийдвэрлэж байгаагаас өрсөлдөх чадвар маш өндөр байна. Гэтэл бидэнд улаан буудайн урамшуулал гэж тонн тутамд 50-70 мянган төгрөг олгохоос өөр олигтой шийдэл алга. Энэ арга ч цагийн эрхээр хуучирч салбарын хөгжилд дэм өгөхөө больж байна. Услагаатай тариаланг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь урамшуулал олгохоос илүү чухал болжээ.

Махны экспортод ч боломж муугүй байгаа. ОХУ-руу гэхэд 2014 онд 1460 тонн адууны мах, 360 тонн үхрийнг мах гаргаж  байсан бол 2015 онд адууны мах 1620 тонн, үхрийн мах 860 тонн, 2016 онд адууны мах 1999,3 тонн, үхрийн мах 600 тонныг тус тус гаргажээ. БНХАУ руу зөвхөн өнгөрсөн онд гэхэд л үхрийн мах 4 тонн, адууны мах 6460 тонн, ямааны мах 862 тонныг экспортложээ. Энэ хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх нөөц боломж бий. Гагцхүү олон жил зовлон тоочихоос бус шийдэл хийхгүй, дорвитой бодлого гаргахгүй хэрэгжүүлэхгүй явсаар асуудлууд хэт хуримтлагджээ. Малын эрүүл мэндийг яаж стандартад нийцүүлэх юм, хөршүүдтэй ямар байдлаар үүнийг хамтарч хэрэгжүүлж болохоор байна гээд гарц хайвал олдож л таарна. Гагцхүү хийж хэрэгжүүлэх ажил л дутаад байна...  хэмээсэн юм.

“Шинэ хөдөө” төсөл хэрэгжвэл эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэхийн зэрэгцээ, ард түмний амьжиргаа, эрүүл аюулгүй байдалд гол дэмжлэх болох юм. Шинэ Засгийн газар иргэдийнхээ хүсэн хүлээж буй ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ажлыг Үндэсний хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ухаалаг шийдэл бий гэдэгт найдая. 

 

 

                                                                                                                 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Зочин (203.91.115.X) 2017 оны 09 сарын 29

Тахиа донгодсон ч үүр цайна донгодоогүй ч үүр цайна. Саяхан л сонгуулиар хулгайч дээрэмчин л гээд ыайсан. Сахалыг биш монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж байна. Бүх зүйлийг өөртөө наах гээд үзчих юм.

(0)  | (1)

[Хариулах]

d (103.10.22.X) 2017 оны 10 сарын 01

maltahaa boli

(0)  | (0) [Хариулах]

Зочин (66.181.160.X) 2017 оны 09 сарын 26

ene tusul uamar daidlaar heregjih ve hamragdah huvi hun uaj holbodoj ajillah ve

(0)  | (0)

[Хариулах]

tok (27.123.214.X) 2017 оны 09 сарын 26

мэдээж салбар дэмжиж байгаад талархал илэрхийлье гэвч судалгаан дээр сайн ажиллаж очиж харж байгаа нүд нээх юмаа жаахан олигтойхон болгооройдоо . харсан зүйлс бодол болж үг болж үйл болох нь хамгийн анх нүд нээхээс л эхлээд байх шиг нүдээ сайн нээ монголд олон сайхан шийдэл байна.

(1)  | (1)

[Хариулах]

d (103.10.22.X) 2017 оны 10 сарын 01

neegdsen nudtei bol ochood heleech shiidlee sugaraad l baih yum uuruu harin

(0)  | (0) [Хариулах]

zochin (27.123.214.X) 2017 оны 09 сарын 26

Shine huduu tusliig irgwd iheer demjij baigaag harahad chuhal tusul boloh ni todorhoi baina. Ene tusliig heregjuulehed zutgel gargaj ajillaarai gej Gishuundee amjilt husie!

(1)  | (0)

[Хариулах]

Холбоотой мэдээ


Ерөнхийлөгч өө, ...
-Шинэ төмөр замын төсөл ном ёсоороо хэрэгжсэн
2017 оны 10 сарын 13

Эрх ашгийн зөрч ...
У.Хүрэлсүхийн Засгийн газар хэзээ бүрдэх вэ,
2017 оны 10 сарын 09

Ерөнхийлөгч “Ши ...

Шинэ хөдөө” төслийг санаачлагч УИХ-ы

2017 оны 09 сарын 25

Хуулийн байгуул ...

-Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үгтэй- &n

2017 оны 09 сарын 18


Иргэний индэр