Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

ХАУС ХОРООЛОЛТОЙ болно гэдэг ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ


2017 оны 09 сарын 25

 Сүхбаатар дүүргийн 30 дугаар тойрог. Энэ тойрогт тус дүүргийн XVII, XVIII, XIX, XX хороод багтдаг. Хотоос холгүй зайд оршдог энэ газар агаар цэвэр, хүүхэд хөгшид амьдрахад тохиромжтой ажээ.

Өвлийн утаанаас дайжиж энд амьдардаг иргэдийн хувьд агаар ус сайтай ч автобусны зогсоол, цахилгааны төлбөр, худаг усны гачигдал, замын эвдрэл гээд багагүй бэрхшээл бий. Гэхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд энэ бүхнийг шийдэхэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон хэрэгжүүлэгч бусад агентлагын оролцоо их байсан нь харагдаж байв.  Тодруулбал, тус дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч,  НЗД-ын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуц­сан орлогч П.Баярхүү иргэд сон­гогчидтойгоо  өнгөрсөн амралтын  өдрүүдэд уулзаж, санал бодлоо солилцож, асуудлыг газар нь шийдэж өгсөн  юм. Тэрбээр тус дүүргээс сонгогдон ажилласнаасаа хойш иргэдтэйгээ дөрвөн удаа уулзалт зохион байгуулж тэдэнд тулгараад байсан асуудлыг шийдвэрлэжээ.

Нэг жилийн өмнө тус хороо­дын иргэд зуслангийн бүс гэдэг шалт­гаанаар цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж чаддаггүй, автобусны зогсоолгүй, үйлчилгээ муу, иргэд жолооч нарын хоорондын харил­цаа тааруу, өглөө автобус их хүлээлгэдгээс болж хүүхдүүд сургууль­даа хоцордог, гудамж тал­бай нь хаагдсан, орц гарц хаалт­тай, гэрэлтүүлэг муудсан, хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй гэх мэтчилэн маш олон асуудлыг тавьж байсан бол өнөөдөр олон зүйл өөрчлөгдсөн гэдгийг иргэд хэлж байлаа.  Энэ талаар XVII хорооны иргэн, Бэлхийн 480 дугаар гудамжинд амьдардаг Н.Бадамдорж хэлэхдээ, “НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү иргэд бидэнтэй уулзаж байгаад талархаж байна.  Манай энд иргэд олноор зорчдог нэг зам байсан. Тэр замыг сайхан засч өгсөнд баярлаж байгаа. Манай эндхийнхэн түүнийгээ Баярхүүгийн зам гэдэг. Энэ  бол XVIII хорооны Бэлхийн 46, 47 дугаар гудамжийг холбосон 250 метр хатуу хучилттай зам юм. Зам хэдийгээр сайжирсан ч бид усны гачигдалд байсаар байна. Худаг барьж өгнө гэсэн одоо хүртэл яагаад барихгүй байгаа шалтгааныг хэлж өгөөч” гэсэн юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү хариулахдаа, ирэх оны төсөвт худгийн санхүүжилтийг тусгаж өгнө. Бид иргэдээс ирсэн санал хүсэлт гомдлыг хэлэлцээд өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийсэн. Тухайлбал, нийслэлийн харьяа агентлагуудын газрын удирд­лагуудыг оролцуулж иргэдийн тул­гамдсан асуудлыг эхнээс нь шийд­вэрлэж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамт­раад нийт 35 сая гаруй төгрөгийг зам хусч тэгшлэх ажилд зарцуулсан. Мөн Сүхбаатар дүүргийн нийт таван байршилд цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж, цахилгаангүй байсан 500 гаруй өрхийг тогтой болголоо. Нийтийн тээврийн газартай хамтарч автобусны шинэ зогсоол барихаар төлөвлөөд ирэх даваа гаригт ашиглалтад оруу­лахаар болсон. Хотын төвд байрладаг шинэ автобусны зог­соолыг XVII, XVIII, XX хороон дээр хийхээр суурин цутгалтын ажил ид явж байгаа. Мөн хүүхдүүд хичээлдээ хоцорч очдог байсан бол Нийтийн тээврийн газартай ярилцаад өглөөний цагийг 10 минутаар нааш­луулсан нь өнөөдөр үр дүнтэй байна. Нийслэлийн газрын албатай хамтарч иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа   эд хөрөн­гийн маргаантай байсан хэд хэдэн газрын асуудлыг хуулийн дагуу зохицуулж өгсөн. Манай дүүргийн нийт дөрвөн хорооноос газрын асуудалтай холбоотой 238 өргөдөл, гомдол ирүүлсэн. Үүнээс 54 иргэний асуудлыг шийд­вэрлэлээ. Газар өмчлөлийн асуудал 30 хувьтай байна. Зуслангийн бүс болсон газруудын орох гарах гарцыг хааж буусан айлуудыг нүүлгэн шилжүүлсэн. Мөн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “1000 цүнх” арга хэмжээнд дүүргийнхээ  хүүхдүүдийг хамрууллаа. Удах­гүй болох  Ахмадын  баярыг тохиол­дуулан дүүр­гийнхээ 950 гаруй ахмадыг хүлээж авахаар бэлт­гэл ажилдаа ороод байгаа гэлээ. Ингээд тус дүүргийн иргэд НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүүд одоо ямар асуудал тулгараад байгаагаа ярилаа. XV хорооны иргэн н.Батмөнх,  “Манай 69 дүгээр гудамжинд 18 айл байнга усанд автаж байна. Өмнөх Засгийн газрын үед 80-ийн труба тавьсан. Гэтэл тэр нь өвөл хөлдөөд ус нь гүйдэггүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч” гэсэн бол XVII хорооны иргэн н.Санжаа, автобусны буудал хол байна. Өмнө нь байсан автобусны хуучин буудлыг буцаагаад  тавиад өгвөл сайн байна. Мөн одоо усанд автагдаад байгаа айл өрхийг нүүлгэх нэг боломж байна. Тодруулбал, XVII хорооны нэг иргэн олон газар хэрэглэхгүй өмчилж байна. Энэ газрыг нь төр эргүүлж аваад усан дунд амьдарч байгаа иргэддээ өгч болохгүй юу гэсэн юм. Энэ талаар Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга н.Мөнхтуяа хариулахдаа, “Айл өрхүүд өөрсдийн дураар энд тэнд бууж байна. Газрын албаны шаардлагыг хүлээж авдаггүй. Үерийн аман дээр буусан айлуудтай байнга л уулзаж, энэ талаар хэлж учирладаг. Харамсалтай нь, хүлээж авахгүй байна. Бид цаашдаа дур мэдэн газар өмчилж байгаа иргэдэд хатуу арга хэмжээ авна. Өнгөрсөн сард үерийн аман дээр буусан айлууд үерт автаж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс цаашдаа энэ бүхнийг хуулийн дагуу зохицуулах үүрэг хүлээнэ гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн XVII, XVIII хороо­дын иргэдийн хувьд хаус хороо­лолтой болохыг ихээ­хэн дэм­жиж буйгаа энэ үеэр илэрхийлж байв. Учир нь, тус дүүргийн иргэдийн хувьд ихэнх нь өндөр настан, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байдаг төдийгүй цахилгааны халаагуурыг доод үнийн тарифаар ашиглуулбал хороон­доо амьдрах хүсэлтэй гэж байлаа. Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахын тулд хамгийн эхлээд  газар эзэмших эрхийн бичигтэй  байх ёстой гэдгийг УБЦТС-ын инженер Б.Золзаяа онцолж байсан. Өнөөдрийн тухайд нэг өрх хоёр тоолууртай гэсэн зарчмаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь өдөр, шөнийн тоолуур аж. Өөрөөр хэлбэл, нэг айл өрхийн сарын хэмжээ 700 квт  байдаг байна. Харамсалтай нь, манай иргэд хэрэглээгээ өндөр байлгачихаад төлбөрөө төлөх болохоор их, бага гарсан гэсэн маргаан гардаг  гэсэн юм.  Санал хүсэлтээс харахад тухайн иргэн зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө санал бодлоо хэлэх нь элбэг байсан бөгөөд хотын хөгжилд ямар үүрэгтэй оролцохоо тэр бүр хэлэхгүй байсан нь анзаарагдаж байлаа.

Нэг иргэний эрх ашгийн төлөө биш,  нийтийн эрх ашгийн төлөө санал нэгдэж оролцохыг иргэддээ сануулмаар санагдсан. Хотын хөгжил хувь хүнээс эхэлж  төр бодлогын төвшинд арга хэмжээ авахаас бус бүх зүйлд төр толгой “дохих” биш иргэн бид ч гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй юм.

                                                                                                             В.Сарантуяа

 

 

           



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Хотын удирдлагу ...
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түү
2017 оны 10 сарын 16

НИТХ-ын даргаар ...

НИТХ өнөөдөр болж, шинэ даргаа томиллоо. Ө

2017 оны 10 сарын 09

Хот тохижилтын ...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хот
2017 оны 10 сарын 04

ХАУС ХОРООЛОЛТО ...

"Сүхбаатар дүүргийн 30 дугаар тойрог.

2017 оны 09 сарын 25


Иргэний индэр