Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

Мөрөөдлийн театрын азтай үзэгч Плехановын Эдийн засгийн их сургуульд суралцана


2017 оны 10 сарын 02

 “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид  “Сошиал эвлүүлэг” цоо шинэ уран бүтээлээ өнгөрсөн баасан гарагт нээлээ. Эрч хүчтэй “Мөрөөдлийн театр”-ынхны хувьд энэ удаагийн тоглолт мэргэжил нэгтнүүдээсээ өөрийн гэсэн өнгө төрх, олон сюрприз, үзэгчиддээ барьсан оюуны бэлгээрээ байлдан дагуулж чадсан юм.

Бүтэн 2 цаг гаран үргэлжилсэн тэдний шинэ уран бүтээл өнөө цагийн өнгө төрхийг  үзэгчдийн сэтгэлд нэгийг бодуулах, нөгөөг сануулах зүйлсээр дүүрэн байсан төдийгүй хэсэг хугацаанд ч болов нийгмийн стрессийг тайлж үзэгчиддээ инээд хөөр бэлэглэж чадсанаараа сайхан тоглолт болсныг онцлоё.

Мөрөөдлийн театрын “Сошиал эвлүүлэг” тоглолтод урилгаар дуучин А.Түмэн-Өлзий, олон нийтэд “булдруу” нэрээрээ танил болсон бяцхан хүү А.Өсөх-Ирээдүй/Увсаас ирж оролцож буй/, Цэцэг хамтлагын дуучин Батболд нар оролцож ая дуугаа өргөсөн бол, тус хамтлагын жүжигчин, дуучин  Б.Сөрөлтөөс гадна Алтаншагай, Эрхэмээ нар мэргэжлийн дуучидаас ч дутахгүй сайхан дуулдагаа  харуулсан нь бас л нэг сюрприз байсан гэж хэлж болох юм. Харин азтай үзэгчиддээ тэд тоглолтын ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардуулахаас гадна давхар ОХУ-ын Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуульд 1 сая төгрөгийн хөнгөлттэй сурах эрхийн бичгийг давхар гардуулсан нь боловсролыг эрхэмлэгч Мөрөөдлийн театрынхны үзэгчиддээ барих оюуны томоохон хөрөнгө оруулалт байлаа.  

 
У. Цэрэнжав: Сайхан тоглолт болж байна. Инээлээ, дагаж дууллаа. Манай байгууллага ахмад настнуудаа хүлээн аваад тоглолт үзүүлж байгаа юм. Сэтгэл өндөр сайхан байна. Тоглолт хийсэн хүүхдүүдийнхээ уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье, эмээ нь

Ч.Сэргэлэн: Эвлүүлгүүд үнэхээр таалагдлаа. Дагаж дуулсаар л гарч ирлээ. Өнөөдрийн тоглолт их сайхан боллоо. Баярлалаа, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчиддээ.

Л.Болорчулуун: “Мөрөөдлийн театр”-ын анхны тоглолтыг ч бас үзэж байлаа.  Өнөөдөр бас сэтгэл хангалуун байна. Энэ тоглолтыг үзэх гэж байгаа бол зорьж  ирээрэй. Азтан болоорой гэж хэлмээр байна

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


“НАМРЫН ХИТ 201 ...

Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэг

2017 оны 10 сарын 13

Дэлхийн сонгодг ...

Үзэгч, сонсогч олныхоо сонорыг мялааж сонг

2017 оны 10 сарын 11

“Улаанбаатрын ү ...

Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж хэмээх эрхэм

2017 оны 10 сарын 10

Эстрадын дуучды ...

 Монголын ард түмний сэтгэлд хоногшсо

2017 оны 10 сарын 06


Иргэний индэр