Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

БРИДЖ Д.ГАНХУЯГИЙН ХҮҮХЭД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ


2017 оны 10 сарын 09

 Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү болон өөр бусад нөлөө бүхий эрхмүүдийн хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон талаар өнгөрсөн саруудад мэдээлэгдсэн билээ. Харин тэдгээр эрхмүүд хэн хэн байв гэдэг асуулт олон нийтийн дунд хариулт нэхсэн сэдэв байсаар байгаа юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Баттулгын хүү Б.Хүлэгтээс гадна, Уул уурхайн сайд асан, "Бридж" группыг үүсгэн байгуулагч Д.Ганхуягийн хүү Г.Түмэндэмбэрэл нарын залуус холбоотой юм байна.

Хэргийн талаар тодруулахад, 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн нэгдүгээр хороо "Роял Кэстл" хотхоны 103-р байрны дээд давхараас 22 настай Б.Хүслэн унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл талийгаачийн унаж нас барсан ... тоотод Ерөнхийлөгч Х.Баттулгын салсан эхнэр Б.Энхтуяа хүү Б.Хүлэгтийн хамт амьдардаг аж.

Хэрэг гарсан өдөр Б.Энхтуяагийнд 11 хүн мансууруулах бодис хэрэглэсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Эдгээр хүмүүс дотор дээрх эрхмүүдийн хүүхдүүд байсан байна.

Мөрдөн байцаалтын явцад Далайжаргал нарын найман хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Хүлэгт, Дэлгэрбаяр, Цэрэндорж нарт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор тэдний хэрэг шүүхийн шатанд байгаа.

Харин мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон 8 хүн дотроос Хиад Боржигон овогт Эрдэнэбатын Есүнгээг зургадугаар сарын 15-нд баривчилж, саатуулсан байна.

Учир нь цагдаагийн алба хаагчид энэ оны тавдугаар сарын 25-нд түүний түр оршин суух байранд үзлэг хийх үед НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн хоёрдугаар жагсаалтанд багтсан "Дельта-9" агууламжтай байж болзошгүй "шавар" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт 0,5 грамм бодисыг цагдаагийнхан олсон байна.

Тиймээс цагдаагийн байгууллага түүнийг хойшлуулахгүй шалтгаанаар баривчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйлийн 192.1-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгон байцааж, яллагдагчаар цагдан хорих таслан, сэргийлэх арга хэмжээ авчээ.

Дашрамд өгүүлэхэд, Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгтийн хувьд өмнө нь хар тамхины хэргээр шалгагдаж байсан бүртгэл цагдаагийн байгууллагад байдаг байна.

                    Эх сурвалж: Zarig.mn

                                                                Н.ӨНӨРЦЭЦЭГ

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


МЭДЭГДЭЛ ...

Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр, и

2017 оны 12 сарын 01

Хүчирхийллийн э ...
Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын хэр
2017 оны 11 сарын 28

АТГ-ын Олон ний ...
Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн
2017 оны 10 сарын 25

СХД-т Хятадын х ...

Нийслэлийн орон сууцны корпораци Монгол Ул

2017 оны 10 сарын 18


Иргэний индэр