Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

НИТХ-ын даргаар С.Амарсайханыг 51 хувийн саналаар сонголоо


2017 оны 10 сарын 09

 НИТХ өнөөдөр болж, шинэ даргаа томиллоо. Өнгөрөгч сарын сарын 22-ны өдөр НИТХ дахь МАН-ын бүлгээс Б.Баярсайханыг, заалнаас С.Амарсайханыг НИТХ-ын даргад  нэр дэвшүүлсэн ч хоёр удаагийн завсарлагын улмаас хойшлоод байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар өмнөх нэр дэвшигчид дээр нууц санал хураалт явуулснаар С.Амарсайхан 52.1 хувийн саналаар ялалт байгуулав. Ингэснээр НИТХ-ын даргаар С.Амарсайхан ажиллахаар болж, тамгаа гардан авлаа.

-С.АМАРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ -

С.Амарсайхан нь "Оюуны Ундраа" группын С.Отгонбаярын дүү бөгөөд Налайх дүүргийг бие даасан хот болгох, нийслэлийн хөгжлийн асуудлыг түлхүү ярьдаг нэгэн билээ.  Тэрээр 1973 онд Налайх хотод төрсөн.

БОЛОВСРОЛ

1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль,

1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж,

Англи улсын Метрополитен коллежид Англи хэл,

1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр,

1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.

АЛБАН ТУШААЛ:

1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан,

2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер,

2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе,

2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажилласан.

МАН-ын Бага хурлын гишүүн,

Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн,

Хан-Уул дүүргийн Зүүний хүчний холбооны дарга,

Монголын “СЕО” клубийн Ерөнхийлөгч,

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдах зөвлөлийн гишүүн,

”Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн,

Монголын бодибилдингийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч,

Хангарьд УБ Клубын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашдаг. Орон нутгийн сонгуульд Налайх дүүрэгт дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Англи, орос, хятад хэлтэй.

ХУВИЙН АМЬДРАЛ

МҮОТВ-ийн нэвтрүүлэгч Б.Ичинхорлоотой ханилсан бөгөөд нэг охин, хоёр хүүтэй

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Ш.ОТГОН-ӨЛЗИЙ: ...
Өнөөдрийн Улаанбаатар хотод шийдвэрлэх асууда

Ж.БАТ-ЭРДЭНЭ: Х ...

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар

2017 оны 12 сарын 01

“Аз жаргалтай ...

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албана

2017 оны 10 сарын 31

“ГАРУДА” БҮТЭЭН ...

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэ

2017 оны 10 сарын 31


Иргэний индэр