"eDOC" гар утсанд нэвтэрлээ


2018 оны 07 сарын 20

Архив албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ

 “eDOC"  систем нь  нийслэлийн Нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа байгууллагын  төрийн албан хаагчид өдөр тутмын баримт бичиг боловсруулах, байгууллагуудын хооронд албан бичиг солилцох, хадгалах, архивлах үйл ажиллагаанд хэрэглэн цаг хугацааг хэмнэж, албан бичгийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжийг бий болгон, шуудан болон бичиг хэргийн зардлыг бууруулан төрийн архивын мэдээллийн санг шинэчлэн баяжуулж, статистик тоон мэдээлэл, судалгаанд тулгуурлан үйл ажиллагаагаа зөв төлөвлөх, бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх, үйлчилгээгээ боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлж чадсан.

“eDOC" системийн гар утсанд зориулсан хувилбар нь тухайн албан тушаалтан ЗӨВХӨН ӨӨРТ ХАМААРАЛТАЙ дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд :

Ирсэн бичиг

  • Бичгийн жагсаалт харах
  • Бичгийн дэлгэрэнгүй унших
  • Бичиг – т хавсаргасан файл унших
  • Бичгийг шилжүүлэх, шийдвэрлэх, буцаах

Явуулсан бичиг

  • Бичгийг унших
  • Бичгийн дэлгэрэнгүй унших
  • Бичигт хавсаргасан файл унших
  • Бичгийн явц хянаh юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


"eDOC" гар утса ...

Архив албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систе

2018 оны 07 сарын 20

15 МВт-ийн нарн ...

15 МВт-ийн тус нарны цахилгаан станц нь За

2018 оны 06 сарын 22

“Эрэл”-ийн шинэ ...
Агаарын бохирдол нийслэлчүүдийн өмнө тулгамдс
2018 оны 02 сарын 13

“Маркетеруудын ...

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо&rdqu

2017 оны 10 сарын 10


Иргэний индэр