Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

Пак Гын Хе-гийн ялын хэмжээг нэмэгдүүлж, 25 жил болгожээ


2018 оны 08 сарын 24

 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн хоригдох хугацааг нэмэгдүүлж, 25 жил болгосон талаар “РИА Новости”агентлаг мэдээлэв. Сөүлийн Дээд шүүхээс Пак Гын Хе-д холбогдох хэргийг хянан үзээд, ялын хугацааг нь нэг жилээр нэмэгдүүлж, 20 тэрбум вон буюу 17.8 сая орчим долларын торгууль оноосон байна.

Улс төрч өмнөхийн адил энэ удаагийн шүүх хуралдаанд оролцоогүй ажээ. Тэрбээр 'Улс төрийн сэдэлтэй' бөгөөд 'шударга бус'-аар ял тулгаж байна” хэмээн үзсээр буй юм байна. Өмнө нь түүнд найман жилийн хорих ял оноосон талаар мэдээлсэн билээ.

Сануулахад, Сөүлийн шүүхээс Пак Гын Хе-г авлига хээл хахууль, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг 16 зүйл ангиар буруутган, 24 жил шоронд хорих ял оноосон. 2013 онд БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан тэрбээр авлигын хэрэгт буруутгагдсан БНСУ-ын гурав дахь төрийн тэргүүн болсон билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Пак Гын Хе-гийн ...

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн х

2018 оны 08 сарын 24


Иргэний индэр