УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСАГТ БАГА ГЭЛТГҮЙГЭЭР ХУВЬ НЭМЭРЭЭ ОРУУЛАХЫГ ОЮУТАН ЗАЛУУСТАА УРИАЛЖ БАЙНА


2018 оны 11 сарын 28

Тайваний Тайпэй хотын Нанганг дүүрэгт байрлах Нанганг олон улсын үзэсгэлэнгийн төвд Тайваний болон азийн шилдэг 100 аялал жуулчлалын байгууллага хамтран оролцсон “Аялал жуулчлал 2018” олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд оролцож азийн зах зээлд аялал жуулчлалын салбарын хөгжил өнөөдөр хаана хүрсэн болон ирээдүйн чиг хандлага хаашаа чиглэж байгаа, тэдний хэрэглэгчдэдээ санал болгож буй аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэлтэй танилцлаа.

Үзэсгэлэнг үзэх явцад төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцахад одоогоор Тайваньд Монгол Улсаас 1200 гаруй оюутан залуус суралцаж байгаа бөгөөд тэднээр дамжуулан Тайвань даяар зохион байгуулагдаж буй салбар бүрийн үзэсгэлэнд Монгол Улсаас өндөр зардал гарган ирж оролцох боломжгүй хэдий ч азийн зах зээлд тэргүүлж буй салбар тус бүрийн аж ахуйн нэгжүүдийн хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээлэлтэй цаг алдалгүй танилцах, тэдэнтэй хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ солилцох сонирхолтой аж ахуй нэгжүүдэд хямд зардлаар тухай бүрт тогтмол оролцох боломж бодитойгоор байгааг олж харлаа.

Шийдэл нь тус үзэсгэлэнд оролцож байгаа бүх байгууллагын тараах материал, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга товхимолыг цуглуулан багцлан, түүний дотор Монгол Улсын салбарын аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа аж ахуйн нэгжүүдийн танилцуулгыг тусад нь ялгаж бүх материалыг нь нэгтгэн олон улсын шуудангаар хүргүүлэх энгийн бөгөөд ухаалаг шийдэл бодитоор байна гэж үзлээ. Энэ нь тухайн оюутанд танин мэдэхүй өндөр ач холбогдолтой мөн Монголын аж ахуйн нэгжүүдэд хамтын ажиллагаагаа олон улсын төвшинд тэлж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспорт хийх боломж гэж харж байна.

Хэрэв танд дээрх шийдэл сонирхолтой санагдаж байвал https://www.chanchao.com.tw/en/ http://www.twtcnangang.com.tw/en/ хаягаар хандаж өөрийн салбарын хүсэж буй үзэсгэлэнгийн талаар мэдээлэлтэй танилцаад  холбогдох боломжтой юм.

Мөн энэхүү шийдлийг олон улсад Монгол Улсаа төлөөлөн суралцаж байгаа бүх оюутан залууст хандаж Монгол Улсынхаа төлөө сэтгэл гаргаж Монголын аж ахуйн нэгжүүддээ тусалж Монгол Улсын эдийн засагт бага гэлтгүйгээр хувь нэмэрээ оруулахыг уриалж байна.

Шагдарсүрэнгийн ОТГОН-ӨЛЗИЙ www.otgonulzii.com

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


УЛСЫНХАА ЭДИЙН ...

айваний Тайпэй хотын Нанганг дүүрэгт байрл

2018 оны 11 сарын 28

Монголбанк ээлж ...
Монголбанк өнөөдөр
2018 оны 06 сарын 22

“Бодь” ХХК-ийн ...

Бодь” ХХК 1989 оноос эхлэн Монгол Ул

2018 оны 02 сарын 22

Банк хоорондын ...

2018 оны 02 сарын 20


Иргэний индэр