Их, дээд сургуулиудын босго оноонд өөрчлөлт оржээ


2013 оны 06 сарын 14

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас жил бүр оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жил зарим сургууль босго оноогоо тусгайлан зааж өгчээ. Өмнө нь босго оноо ерөнхийдөө 400 байсан. Харин энэ удаа Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 400, түүнээс дээш байна хэмээн журамлажээ.

Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэх бөгөөд хэд хэдэн онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжлийг сонгох юм.

Эхний онооны жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар хуваарь сонгож, эхний сонголтоос татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан хуваарийг эхний онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн хүнээс эхлэн онооны дарааллаар санал болгож сонгуулна.

Түүнчлэн СЭЗДС-ийн Сингапур, БНСУ-д сурдаг давхар мэргэжил эзэмшүүлдэг мэргэжилд англи хэлний оноо 750-иас доошгүй байхаар заажээ. Харин бусад сургуулийн босго оноо өмнөх жилийнхтэй адил байгаа төдийгүй зарим сургуулийн мэргэжил өнжиж, элсэлт хасагдсан гэнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Сурагчдыг хуваа ...

 Нийслэлд улаанбурхан өвчний халдвар

2015 оны 05 сарын 08

ЕБС-ийн нэгдүгэ ...

 2015-2016 оны хичээлийн жилийн  

2015 оны 05 сарын 05

Ирэх долоо хон ...

 Ирэх долоо хоногоос нэгдүгээр ангид

2015 оны 04 сарын 21

ЭЕШ-ын бүртгэл ...

 Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуула

2015 оны 04 сарын 03


Иргэний индэр