БСШУСЯ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ


2018 оны 12 сарын 04

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. НҮБ 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг юм.  Энэ өдрийг угтаж БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын бодлогын газраас нийслэлийн 25, 29, 55, 63, 70, 116, 16, 28, 34, 35, 79, 111, 113, 118, 141-р сургууль болон Шинэ монгол ахлах сургуулийн сурагчид оролцсон “ЭЕРЭГ БОЛ ГОЁ” өдөрлөгийг зохион байгуулав.

 

 

 

Өдөрлөгийн үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх чиний ойлголт” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд 8 сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид оролцлоо. Уралдааныг дүгнэхэд 118-р сургуулийн 9б ангийн сурагч Б.Энхтуяа 1-р байр, 34-р сургуулийн 11а ангийн сурагч М.Машбат 2-р байр, 79-р сургуулийн 10б ангийн сурагч Н.Сарангоо 3-р байр, 113-р сургуулийн 10б ангийн сурагч А. Намуунзаяа, 111-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Цэлмэг, 28-р сургуулийн 9г ангийн сурагч Дөлгөөн нар тусгай байрыг тус тус эзэллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Мөн энэ үеэр сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэнг танилцуулсан юм.  Оролцсон сурагчид хамтдаа дуулж, бүжиглэн спортын тэмцээнд нэг баг болон оролцсөн уг өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд үе тэнгийхнийх нь анхаарлыг хандуулах, тэдний хандлага, төлөвшилд нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх үнэлэмжийг өөрчлөхөд ихээхэн үр дүнтэй ажил боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


БСШУСЯ Хөгжлийн ...

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр &ldqu

2018 оны 12 сарын 04

Мэндчилгээ ...
Боловсролын салбар дахь чанарын баталгаажуула
2018 оны 12 сарын 04

ОХУ-ын Шинжлэх ...

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Шинжлэх у

2018 оны 12 сарын 04

Зайны сургалтын ...

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яа

2018 оны 12 сарын 04


Иргэний индэр