Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ


2018 оны 12 сарын 12

 Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ. Эх сурвалжийн мэдээллээр түүний дүүгийн гэрт хуулийн байгууллагынхан нэгжлэг хийх үеэр хорих үндэслэл бүхий эд мөрийн баримт олсон гэх мэдээлэл ирсэн юм.

Өмнө нь О.Эрдэнэбулганыг нэг сарын хугацаатай хорьж байгаад батлан даалтад сулласан талаар бид мэдээлсэн. Түүнийг Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 11 сарын 22 -ны өдөр Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэгдэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих санал ирүүлж, цагдан хорьсон байдаг. О.Эрдэнэбулганы өмгөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжийг үндэслэлгүй хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, улмаар шүүхээс түүнийг суллах шийдвэрийг гаргаж байсан билээ.

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн түүнийг Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа ураны лиценз наймаалсан байж болзошгүй гэсэн хэрэгт ч буруутгаад буй билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Д.Дорлигжав нар ...
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны
2019 оны 01 сарын 09

Эрчим хүчний са ...
Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Ам
2019 оны 01 сарын 09

Хүүхдүүдийн чөл ...
Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанба
2019 оны 01 сарын 03

Энэ оны 1 сарын ...
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн са
2019 оны 01 сарын 03


Иргэний индэр