АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ


2018 оны 12 сарын 24

Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хурал энэ оны 11 дүгээр сарын 20-21-нд Унгар Улсын Будапешт хотод амжилттай зохион байгуулагджээ. Хуралдааныг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, унгарын талаас Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Чаба Балог нар удирдав.
Энэхүү хуралдааны хүрээнд Автотээврээр олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэх тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. 
Өнгөрсөн 6 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр ХБНГУ, Польш, Унгар, Словак, Литва, Гүрж зэрэг улсуудтай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран нараар ахлуулсан баг дээрх улсуудад ажиллаж, энэхүү ажлын эхлэлийг тавьсан юм. 
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн тээврийн итеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх тухай зорилт хэрэгжих нөхцөл бүрдлээ. 
Энэхүү баримт бичиг байгуулагдсанаар хоёр орны авто тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд харилцан тээврийн зөвшөөрөл олгох боломж нээгдэж, авто тээврийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэх бөгөөд үнэ, ханшийн түвшинд эерэгээр нөлөөлөх боломж нэмэгдэнэ хэмээн Монгол Улсаас Унгар Улсад Суугаа Элчин сайдын яамнаас онцолжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


НӨАТ-ын буцаан ...
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олгол
2019 оны 01 сарын 04

Говь-Алтайн Зас ...
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын
2019 оны 01 сарын 03

ТӨРИЙН ӨМЧИТ ШИ ...
өрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 20
2018 оны 12 сарын 24

НҮҮРС ТЭЭВЭРЛЭГ ...
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтруу
2018 оны 12 сарын 24


Иргэний индэр