Зүүн бүсэд Монгол Улсдаа жишиг болохуйц "Авто буудал" ашиглалтад орлоо


2018 оны 12 сарын 24

Хэнтий аймагт MNS 6300:2011 стандартын дагуу гуравдугаар зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах “Авто буудал” ашиглалтад орлоо.

 

Нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 1,200 м.кв талбайтай томоохон байгууламж юм. Зүүн бүсийн гэх тодотголтой энэхүү Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьжээ.

Нэг давхартаа нийтийн хоолны заал, “Хэнтийд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүн сурталчилгааны хэсэг, II давхартаа захиргаа, аж ахуй бүхий цогц байгууламж болсноороо Монгол Улсдаа жишиг болохуйц бүтээн байгуулалт хэмээн албаныхан онцоллоо. Тус автотээврийн төвөөр энгийн өдрүүдэд 400-аад зорчигч үйлчлүүлдэг бөгөөд баяр ёслолын буюу ачаалал ихтэй өдрүүдэд зорчигдын тоо хоёр дахин нэмэгддэг аж. 

Авто буудлын барилгын ажлыг 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн барьж эхлүүлжээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн хяналтын үзлэг, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг тав тухтай орчинд цогцоор нь ийнхүү хүргэж эхэллээ. 

 
 

Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.

Автотээврийн үндэсний төвөөс 2018 онд 21 аймгийн орон нутгийн автотээврийн төвүүдийг барьж байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд зорчигчдын ая тухыг хангахуйц бүтээн байгуулалтууд төлөвлөсний нэг нь ийнхүү зүүн бүсэд сүндэрлэлээ. Цаашид Автотээврийн үндэсний төвөөс 2019 онд орон нутгийн автотээврийн төвүүдээ стандартын дагуу барьж байгуулж, ард иргэддээ тав тухтай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. 

“Авто буудал”-ын нээлтэд Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд, Хэнтий Аймгийн Засаг дарга, удирдлагууд болон тус төвөөр үйлчлүүлэгч иргэд, зорчигчид оролцсон юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


НӨАТ-ын буцаан ...
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олгол
2019 оны 01 сарын 04

Говь-Алтайн Зас ...
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын
2019 оны 01 сарын 03

ТӨРИЙН ӨМЧИТ ШИ ...
өрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 20
2018 оны 12 сарын 24

НҮҮРС ТЭЭВЭРЛЭГ ...
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтруу
2018 оны 12 сарын 24


Иргэний индэр