Гадаадын иргэн, харьяатын газраас 29 орны 531 иргэнийг албадан гаргажээ


2018 оны 12 сарын 25

Гадаадын иргэн, харьяатын газраас энэ онд хууль бусаар оршин суусан болон хөдөлмөр эрхэлсэн гадаадын 29 орны 531 иргэнийг албадан гаргаад байна. Үүнийг олонх нь буюу 372 нь БНХАУ-ын иргэн байгаа бол БНАСАУ-ын 42, ОХУ-ын 14, ХБНГУ-ын 8, Австралийн 10, АНУ-ын 15 иргэн байжээ. Тус байгууллагын хяналт шалгалтаас гадна, Зөрчлийн тухай хуулиар хууль бусаар хөдөлмөр эрхлэхэд оноох торгуулийн хэмжээ нэмэгдсэнээр жилээс жилд дээр зөрчил багасч байгаа аж. 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар Монгол Улсад 123 улсын 23 мянга 486 иргэн оршин сууж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан Монгол Улсад оршин суух гаднын иргэдийн хяналтын тоонд хүрээгүй байгаа гэв.

Тус газраас 2018 оны байдлаар эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд бусад байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна. Тухайлбал, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагалдах гурван журам болох Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз олгох журам, хууль тогтоомж зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргах зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Гадаадын иргэн, ...
Гадаадын иргэн, харьяатын газраас энэ онд хуу
2018 оны 12 сарын 25

Н.Энхболд сайд ...
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаал
2018 оны 10 сарын 07

БНХАУ-ын Гадаад ...

Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урил

2018 оны 08 сарын 23

Монгол үндэсний ...

Тайван замаар хийгдсэн өөрчлөлт шинэчлэлий

2018 оны 04 сарын 25


Иргэний индэр