Б.Гангаамааг “Дэлхийн Монгол хүн”-ээр тодрууллаа


Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд “Алтан сарнай 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болдог уламжлалтай. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уг наадмын үеэр уулчин, МУГТ Б.Гангаамааг “Дэлхийн Монгол хүн”-ээр өргөмжлөн шагнал гардуулав.

 Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд “Алтан сарнай 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болдог уламжлалтай. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уг наадмын үеэр уулчин, МУГТ Б.Гангаамааг “Дэлхийн Монгол хүн”-ээр өргөмжлөн шагнал гардуулав.

Б.Гангаамаа нь дэлхийн хамгийн аюултай оргилуудын нэгт тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан байдаг.

Мөн уулын спортын олон улсын мастер Б.Гангаамаа нь долоон улсын ноён оргилд авирсан Монголын цорын ганц уулчин бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард түүнд зориулсан маркийг хэвлэн худалдаанд гаргасан юм.  

МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаагийн түүхэн дээд амжилтууд

-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/

- 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/

-2018 он долоодугаар сарын 23 Чогори /К2-8611 м/

Тэрээр К2 ууланд гарсан, анхны монгол хүн бөгөөд 28 дахь жилдээ уулын спортоор хичээллэж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Б.Гангаамааг “Д ...
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд &ldquo
2019 оны 01 сарын 03

ОЛОН УЛСЫН ТЭМЦ ...

Бүгд Найрамдах Македон Улсын нийслэл Скопь

2018 оны 10 сарын 21

Францчууд дэлхи ...
Бүтэн нэг сарын турш ОХУ-д үргэлжилсэн Хөл бө
2018 оны 07 сарын 16

1968 ОНЫ МЕХИКО ...
1968 оны Мехикогийн зуны XIX Олимпийн наадмаа
2018 оны 04 сарын 20


Иргэний индэр