Говь-Алтайн Засаг дарга С.Гансэлэм 3 сая төгрөгөөр нугас худалдан авч хөрөнгөө гайхуулжээ


2019 оны 01 сарын 03

 Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрынхан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд шинэ жилээ тэмдэглэж, энэ үеэрээ шарсан нугасны  дуудага худалдаа зохион байгуулсан байна.

Дуудлага худалдаагаар эрхэм дарга нар бэл бэнчингээ гайхуулж, хэн нь цалингаас давсан орлоготой вэ гэдгээ олны өмнө өөрсдөө нотолсон явдал болсныг орон нутгийн govialtai.mn мэдээлжээ. Тухайлбал, аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  Батжаргал 2 сая 800 мянган төгрөгөөр нугасыг авахаар сайрхсан ч эрхэм Засаг дарга С.Гансэлэм  түүнээс илүү хөрөнгөтэйгөө баталж 3 сая төгрөгөөр  худалдан авсан байна. Түүгээр ч зогсохгүй баярын үеэр 1.0 сая төгрөгийг хувиасаа гаргаж сугалаанд хандивласан нь ядарсан иргэдэд таалагдсангүй. Ёстой л хуруу хумсаа хуйхлах шахам амьдралын төлөө зүтгэж буй ард олондоо дээрх дарга нарын эл үйлдэл нь сайхан бус, эсрэгээрээ далд битүү утгаар даапаалж доромжилсон юм шиг санагдсаныг нутгийн олон ярьж байна.

Үнэхээр ч төсвөөс цалинждаг, хувийн үйлдвэрлэл бизнесгүй аймгийн удирдлагууд төрийн албан хаагчийн 4-5 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөөр ганц нугас  худалдан авахаар ийнхүү хийрхэж, бэл бэнчингээ гайхуулсан нь анхаарлын гадна үлдээж боломгүй үйлдэл юм. Иргэдийн татвараар цалинждаг энэ эрхмүүд нэг үдэш идэх нугасыг 2-3 сая төгрөгөөр худалдан авч, дээр нь сугалаанд сая саяар нь шидэх хүртлээ яаж хөлжсөн болохыг шалгах цаг болжээ гэдгийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох govialtai.mn сайт онцолсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


НӨАТ-ын буцаан ...
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олгол
2019 оны 01 сарын 04

Говь-Алтайн Зас ...
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын
2019 оны 01 сарын 03

ТӨРИЙН ӨМЧИТ ШИ ...
өрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 20
2018 оны 12 сарын 24

НҮҮРС ТЭЭВЭРЛЭГ ...
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтруу
2018 оны 12 сарын 24


Иргэний индэр