З.Энхболд: УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа


2019 оны 01 сарын 04

 Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлэн болгосныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.   

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай хуульд 10.2.6 заалт нэмж байгаа. УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө гэсэн заалт оруулж байгаа юм. Үүнийг нэн яаралтай, зарим бүрдэл хэсэггүйгээр хэлэлцдэг дэгийн тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа ажээ.

Хууль өргөн барьсаны дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Ерөнхийлөгч хоёр хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Нэгдүгээрт, Чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд 16.1.3, хоёрдугаарт, УИХ-ын тухай хуульд 10.2.6 гэх заалтыг нэмсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж хууль өргөн барьж, хүлээн авна гэдэгтээ тохирсон. УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хуулийн бүрдэлгүй гэх шалтгаанаар хуулийн төслийг хүлээн аваагүй. Тиймээс би “Уг хуульд бүрдэл шаардахгүй” гэсэн албан бичгийг өнөөдөр өглөө бичлээ. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль өргөн барихад нэлээн хүнд сурталтай болж, 6-7 бичиг бүрдүүлдэг болсон. Гэвч УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 12.2.22 заалтаар энэ аргачлалыг мөрдөхгүй гэж хуульчилсан. Тодруулбал, Олон улсын гэрээ, Жилийн төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, тодотгол, Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Өрийн удирдлагын стратеги, Төсвийн гүйцэтгэл батлах, Дайны тухай хууль, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх, Хөгжлийн үзэл баримтлал гэх мэт мөнгө төгрөгийн тооцоогүй, олон нийтээс санал авах шаардлагагүй албан тушаалд томилох, чөлөөлөх хууль тогтоомжийн хуулийн бүрдлийг шаардахгүй гэж заасан байгаа. Бүрдэл шаардахгүй гэж заргалдаад өнөөдөр өглөө хуулиа өргөн барьсан” гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЭВ НЭГДЛИЙГ ИЛЭРХИЙЛЭГЧИЙНХЭЭ ХУВЬД ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА 

Мөн тэрбээр “УИХ-ын чуулган хамгийн сүүлд 11 сарын 6-ны өдөр хуралдсан. Нэг сарын туршид чуулган хуралдаагүйд Ерөнхийлөгч санаа зовж хууль санаачилсан. Утаа, өвлийн бэлтгэл гэх мэт олон тулгамдсан асуудал байна. Алтны татварын хуулийг нэн даруй хэлэлцэх шаардлагатай. Энэ сарын 1-ны өдрөөс алтныхан татвараа төлөхгүй гэж заргалдаж болж байгаа юм байна. Жагсаал цуглаан долоо хоног бүр хийхээр боллоо. Тэгэхээр асуудлаа УИХ-ын танхимдаа ярьцгаа. Маргалдаж буй талууд эв зүйгээ олоод ажлаа явуул. УИХ-ын дарга М.Энхболд “Хуультай бол би өргөдлөө өгмөөр байна” гэж хэд, хэдэн удаа ярьсан.  Тиймээс Ерөнхийлөгч хуулийг нь санаачлан гаргаж өгч байна. Ингэснээр УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар томилж, чөлөөлдөг болно. Энэ хуулийг нэн даруй хэлэлцэнэ гэж хуульд заасан. Тэгэхээр энэ долоо хоногт байнгын хороо, хуралдаад ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэсэн үг. УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн таван шалтгааныг Ерөнхийлөгч зургаа болгож өгч байна. УИХ-ын дарга уг хуулийг хэлэлцэх саналтай байгаа. Мөн алтны татварын хууль даруйхан хэлэлцэхгүй бол болохгүй гэсэн. Тиймээс энэ хоёр асуудлыг хэлэлцэх асуудлаар бүлгийн дарга нартай уулзаж зөвшилцөнө гэсэн.  76 гишүүний олонх буюу 39 гишүүний саналыг авбал энэ хууль дэмжигдэн. Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн талуудыг эв зүйгээ олоход нь хуулийг нь гаргаад өгье гэсэн саналтай байна” гэлээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


С.Батболдыг ЗТХ ...

Засгийн газрын өнөөдрийн /2018.01.09/ хура

2019 оны 01 сарын 09

Хууль зүй, дото ...
Засгийн  газрын өнөөдрийн хуралдаан хэд
2019 оны 01 сарын 09

Д.Дорлигжав: На ...

Түүнчлэн хуулийнхан Д.Дорлигжавыг саатуулс

2019 оны 01 сарын 09

З.Энхболд: УИХ- ...
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заасан б
2019 оны 01 сарын 04


Иргэний индэр