НӨАТ-ын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулаагүй


2019 оны 01 сарын 04

 Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулсан гэх мэдээллийн талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас дараах зүйлийг тодрууллаа.


-НӨАТ-ын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулахаар болсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ үнэн үү?

Татварын ерөнхий газраас ямар нэгэн байдлаар 10 хувийн татвар суутгасан зүйл огт байхгүй. Миний зүгээс  банкнаас харилцагчдын мэдээлэлд үндэслэж урьдчилсан байдлаар 10 хувийн татвар ногдуулна гэсэн мэдээлэл гарсан байх гэж үзэж байна.

-Буцаан олголтыг хэзээнээс иргэдийн данс руу шилжүүлэх вэ?

Татвар төлөгчид  нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59.59 секундээс өмнө  и-баримтаа бүртгүүлж баталгаажуулсан байх ёстой. НӨАТ-ын 2018 оны буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно.

-Сугалааны тохирлоор 2018 онд хэчнээн азтан тодорсон бэ?

– Нийт 12 удаа сугалааны тохирол явуулж 253.946 татвар төлөгч иргэнд урамшуулал олгохоор сугалааны урамшуулал таарсан.

– Төлбөрийн баримтад аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн төлөв гарч ирвэл өөрчилж дахин бүртгүүлж болох уу?

 Төлбөрийн баримт QR гэсэн кодоор бүртгэгдсэн тохиолдолд аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Хэрэв ийм төлөв гарч ирсэн бол дахин СIOO сугалааны дугаараар дахин бүртгүүлнэ. Ингэхдээ тухайн бүртгүүлсэн баримтаа устгаж, дахин шинээр бүртгүүлнэ гэсэн үг.

-Нийгмийн сүлжээнд Татварын ерөнхий газрын IT  ажилтан гэр бүлээрээ  36 удаа азтан болсон. Дээд хэмжээ нь 20 сая төгрөгөөр хоёр удаа тодорсон гэх мэдээлэл олон нийтийн анхааралд байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

-Ийм асуудал огт байхгүй. Энэ бол аль эрт гарсан мэдээлэл юм. Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж уг мэдээлэл нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


НӨАТ-ын буцаан ...
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олгол
2019 оны 01 сарын 04

Говь-Алтайн Зас ...
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын
2019 оны 01 сарын 03

ТӨРИЙН ӨМЧИТ ШИ ...
өрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 20
2018 оны 12 сарын 24

НҮҮРС ТЭЭВЭРЛЭГ ...
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтруу
2018 оны 12 сарын 24


Иргэний индэр