Д.Дорлигжав: Намайг Тордойн Ганболдын гүтгэлгээр саатууллаа


2019 оны 01 сарын 09

-Түүнчлэн хуулийнхан Д.Дорлигжавыг саатуулсан нь тэрбээр гэм буруутай гэсэн үг биш бөгөөд тодруулж шалгах шаардлага байгаа учраас ийм арга хэмжээ авсан гэж ойлгож болох юм-

Д.Дорлигжав: Намайг Тордойн Ганболдын гүтгэлгээр саатууллаа

АТГ-аас УЕП асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр, ажлын байранд нь нэгжлэг хийж улмаар саатуулсан. Ингэхдээ “Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболдын УЕП  байсан Д.Дорлигжав 4 сая ам доллар нэхсэн. Улмаар дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн Д.Баатарын данс руу шилжүүлмэгц түүнийг сулласан хэмээн ярьснаас үүдэн түүнийг шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл Т.Ганболдын ярьсныг Д.Дорлигжав үгүйсгэсэн байдаг. Ингэхдээ "2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас манай дүүгийн компанийн данс руу хоёр сая ам.доллар хоорондын тооцоо гэж орж ирээд, тэр өдрөө эргээд "Голомт" банкны зээлийн төлбөр гээд гарсан. Ингээд манай дүү "Голомт" банкнаас авсан зээлээ хааж, төлбөр тооцоогоо дуусгасан. Үүнээс сарын дараа манай дүү компанийхаа дансыг шалгатал дахиад хоёр сая ам.доллар өөрт нь мэдэгдэхгүй ороод, гарсан. Тэгээд "Голомт" банкны захирал руу 2011 оны арваннэгдүгээр сарын 14-нд албан тоот явуулж, данс руу төлбөр тооцоо ороод гарсныг тодруулсан. "Голомт" банкнаас манай дүүд тайлбар өгсөн. Т.Ганболдын “Pioneering" компаниас танай данс руу хоёр сая ам.доллар андуурч шилжүүлсэн тул мөнгийг буцааж шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу мөнгийг буцаасан гэсэн тайлбарыг банкнаас өгсөн. Тэгэхээр Т.Ганболдын ярьж байгаа 4 сая ам.долларын эхний хоёр сая доллар нь хоорондын тооцоогоо дуусгасан баримт. Нөгөөх нь андуурч хийсэн гүйлгээнийхээ баримтыг барьж яваад байгаа хүн" гэсэн тайлбарыг өгсөн байдаг юм. 

Юутай ч АТГ-ынхан Д.Дорлигжавыг хуульд зааснаар, шүүхийн шийдвэргүйгээр 72 цагаас илүү баривчлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багтааж АТГ цагдан хорих саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж, прокурорын хүсэлтийг харьяалах шүүхэр хэлэлцэх ёстой. Хэрвээ шүүхээс "Цагдан хорих шаардлагагүй" гэж үзвэл гадуур байцаана.

Түүнчлэн хуулийн байгууллагынхан Д.Дорлигжавыг саатуулсан нь тэрбээр гэм буруутай гэсэн үг биш бөгөөд тодруулж шалгах шаардлага байгаа учраас ийм арга хэмжээ авсан гэж ойлгож болох юм. Учир нь гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог. Мөн Д.Дорлигжав энэ хэрэгт өөрийгөө болон дүүгээ буруугүй хэмээж байгаа бөгөөд баривчлагдахаасаа өмнө ойрын хүмүүстээ "Намайг Тордойн Ганболдын гүтгэлгээр саатууллаа" хэмээн хэлсэн аж. 

ЭХ СУРВАЛЖ:imongolia.mn 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


С.Батболдыг ЗТХ ...

Засгийн газрын өнөөдрийн /2018.01.09/ хура

2019 оны 01 сарын 09

Хууль зүй, дото ...
Засгийн  газрын өнөөдрийн хуралдаан хэд
2019 оны 01 сарын 09

Д.Дорлигжав: На ...

Түүнчлэн хуулийнхан Д.Дорлигжавыг саатуулс

2019 оны 01 сарын 09

З.Энхболд: УИХ- ...
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заасан б
2019 оны 01 сарын 04


Иргэний индэр