Д.Дорлигжав нарыг нэг сар цагдан хорихоор боллоо


2019 оны 01 сарын 09

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарыг үргэлжүүлэн хорих эсэхийг шийдэх цагдан хорионы хурал боллоо.

Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан Рекат Монголиа  ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын Эн Ар Ай , Пайонеринг интернешил компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон байна. Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө Рекат Монголиа  ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай , Пайонеринг интернешил ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорисон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Д.Дорлигжав нар ...
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны
2019 оны 01 сарын 09

Эрчим хүчний са ...
Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Ам
2019 оны 01 сарын 09

Хүүхдүүдийн чөл ...
Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанба
2019 оны 01 сарын 03

Энэ оны 1 сарын ...
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн са
2019 оны 01 сарын 03


Иргэний индэр