“Уурхайчин би” дууны хүндэтгэлийн самбарыг босгов


2019 оны 01 сарын 15

 Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн 40 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд тус цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуугаар өргөмжлөгдсөн “Уурхайчин би” дууны хүндэтгэлийн самбарыг босгож, уурхайн зам талбайн хэсэгт байрлуулав. Үе үеийн уурхайчдын дуулах дуртай дууны нэг болсон “Уурхайчин би” дууны ач холбогдлыг таниулах, мөнхжүүлэх зорилгоор уг самбарыг босгосон аж.

 
Хүндэтгэлийн самбарыг байрлуулах үеэр тус дууны шүлгийг бичсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн, дуучин МУСТА М.Энхтогтох нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэв. Мөн уул уурхайн хүнд хэцүү албанд хөдөлмөрлөж яваа ууррхайчиддаа урам зориг өгөх үүднээс Ил уурхайн бүх хэсэг нэгжүүдэд “Уурхайчин би” дууны үг бүхий жаазыг байрлуулахаар болжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


“Эрдэнэт” үйлдв ...
Өнгөрч буй 2018 оны отгон энэ өдөр Эрдэнэт үй
2019 оны 01 сарын 15

Мэндчилгээ ...
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олондо
2019 оны 01 сарын 15

Эрдэнэт үйлдвэр ...
Компанийн шилдэг ажилтнуудыг тодруулах шинэ ж
2019 оны 01 сарын 15

Уурхайчин бүрт ...
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэ
2019 оны 01 сарын 15


Иргэний индэр