Эрдэнэт үйлдвэр ХХК 40 жилд: Үйлдвэрийн өнгө үзэмжийг сайжруулах засал чимэглэлийн ажлыг амжилттай гүйцэтгэжээ


2019 оны 01 сарын 15

 Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх барилга засварын РСЦ компанийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн гадна болон дотор засал чимэглэлийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

2018 онд Эрдэнэт үйлдвэрийн түүхэн их ойн баяр тохиож байгаатай уялдуулан тус цехийн хамт олон үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн өнгө үзэмжид ихэд анхааран засал чимэглэлийн ажлыг 100 хувь амжилттай гүйцэтгэсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн байшин барилгын гадна пасад, дээврийн ажил, дотор засал чимэглэл гээд л барилга байгууламжуудын бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллажээ.

2018 оны ажлын төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтын зардлаар хийх ажлаас үлдсэн 6-н ажил өнөөдрийн байдлаар хийгдэж байна. Хөрөнгө оруулалтын зардлаар хийх ажлын гүйцэтгэл 94 хувийн биелэлтэй. Харин хөрөнгө оруулалтын зардал, магадашгүй ажлын зардлаар хийх ажлуудыг урьдчилан гүйцэтгэсэнтэй холбогдуулан урсгал зардлын ажлууд 66,3 хувьтай байна. Урсгал засварын дутуу ажлуудыг оны үлдсэн хугацаанд бүрэн гүйцэтгэх боломжтой гэж тус цехийн үйлдвэрлэлийн товчооноос мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


“Эрдэнэт” үйлдв ...
Өнгөрч буй 2018 оны отгон энэ өдөр Эрдэнэт үй
2019 оны 01 сарын 15

Мэндчилгээ ...
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олондо
2019 оны 01 сарын 15

Эрдэнэт үйлдвэр ...
Компанийн шилдэг ажилтнуудыг тодруулах шинэ ж
2019 оны 01 сарын 15

Уурхайчин бүрт ...
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэ
2019 оны 01 сарын 15


Иргэний индэр