“Эрдэнэт” үйлдвэр 2018 оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарлаа


2019 оны 01 сарын 15

 МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг “Энтрепренер 2018” ёслолын ажиллагаа энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг 22 дахь жилдээ ийнхүү шалгаруулан өргөмжилсөн. МҮХАҮТ-аас Энтрепренер  цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар өрсөлдүүлэн дүгнэдэг уламжлалтай. 2018 оны ГРАНПРИ шагналын эзнээр “СҮҮ” ХК тодорлоо. Оны онцлох арван аж ахуйн нэгжийн нэгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон шалгарав.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


“Эрдэнэт” үйлдв ...
Өнгөрч буй 2018 оны отгон энэ өдөр Эрдэнэт үй
2019 оны 01 сарын 15

Мэндчилгээ ...
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олондо
2019 оны 01 сарын 15

Эрдэнэт үйлдвэр ...
Компанийн шилдэг ажилтнуудыг тодруулах шинэ ж
2019 оны 01 сарын 15

Уурхайчин бүрт ...
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэ
2019 оны 01 сарын 15


Иргэний индэр