Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

А.Гансүх: Төмөр зам гэдэг хувийн компани дураараа бариад өргөн, нарийн цариг тавиад явах боломжгүй обьект


2013 оны 05 сарын 08

Монгол Улс байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэллээ. Гэвч замгүйгээр уул уурхайн салбарын хөгжлийг тодорхойлно гэж байхгүй. 2013 онд замын салбарт хичнээн хэмжээний хөрөнгө хуваарилав.

Нөгөөтэйгүүр, танай салбар бие дааснаар бодлогоо илүү сайн тодорхойлсон байх гэж бодож байна?

Зам, тээврийн яамыг бие даалгасан нь шинэчлэлийн Засгийн газар энэ салбарт ямар их анхаарал хандуулдаж байгаагийн баталгаа энэ боллоо. Барилга, хот байгуулалтын салбартай хамт байхдаа өргөн цар хүрээг хамардаг, том салбар байсан. Одоо бие даасан учраас ажил нь ч тодорхой, шуурхай ажиллах боломж ч бүрдлээ гэж үзэж байна. Түүнээс гадна өмнө нь энэ салбарт ажиллаж байсан боловсон хүчнүүд, баг хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ эдүгээ ажиллаж байна. Энэ нь тухайн баг хамт олныг таниж мэдэх, судалгаа хийх гэж цаг алдалгүйгээр шууд ажилдаа орох давуу тал болж өгсөн.Үр дүн нь ч эхнээсээ харагдаж эхэлсэн. Тухайлбал, шинэ Засгийн газрын 100 хоногт багтааж Зам тээврийн салбарын нэлээд хэдэн чухал шийдвэр гаргаж чадсан явдлыг хэлэхэд таатай байна.

Тухайлбал ямар шийдвэр?

Шинэ төмөр зам барихтай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан. Нэг, хоёрдугаар үе шатанд баригдах төмөр замын суурь бүтцийн тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид олгосон. Өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр хувийн гурван компанид энэ эрхийг олгосон байснаа хүчингүй болгосон. Ингэснээр Монгол Улсад шинээр барих төмөр замыг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани, өөрөөр хэлбэл төр өөрөө барина гэсэн үг. Энэ их чухал шийдвэр юм шүү дээ. Мөн шинэчлэлийн Засгийн газар 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбох зорилт тавьсан. Одоогоор есөн аймгийн төв холбогдчихсон байна. Энэ жил зургаа, 2014, 2015 онд тус бүр гурван аймгийн төвийг холбох шийдвэрийг Засгийн газар гарсан. Одоо гагцхүү санхүүжилтын асуудлыг шийдэх л үлдлээ. Шинэ төмөр зам болон авто замын санхүүжилтыг Чингис бондоос гаргахаар ярьж буй. Агаарын тээврийн хувьд 2011 оноос буюу Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам байх үед энэ салбарыг анхаарч, төрийн бодлогын төсөл боловсруулж ирсэн. Өдгөө салбарын сайдаар томилогдсоны үр дүнд өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжтой боллоо. “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ энэ сарын наймны өдөр баталсан. Үндсэндээ Монгол Улс төмөр зам, мөн агаарын тээврийн бодлоготой боллоо. Авто замын бодлогыг тодорхойлоод аймгууд руу барих замын төлөвлөгөөг гаргачихлаа. Одоо авто тээврийн салбарын бодлогыг боловсруулж байгаа. Агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр гэдэг хоорондоо өрсөлдөгч салбарууд. Энэ салбаруудыг нэгдсэн бодлогоор хангах тал дээр анхаарч, ажлын хэсэг байгуулаад байна. Одоо бүтээн байгуулалтын ажилдаа орно. Харин иргэний нисэхийн салбарын хувьд 2020 он хүртэл хөгжүүлэх үе шаттай төлөвлөгөө боловсруулж байна.

Орон нутгийн чанартай замуудын санхүүжилт улсын төсөвт тусгагдсан болов уу?

Ихэнх замын ажлын санхүүжилтыг Улсын төсөв гэхээсээ илүү Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Тодорхой хувь нь улсын төсвөөр санхүүжнэ. Шуудхан асуухад та Хөгжлийн банкинд итгэж байна уу. Төмөр замын санхүүжилт гэхэд хичнээн жил яригдав даа. Ний нуугүй хэлэхэд тодорхой хэмжээний улс төржилт байсан. Улс төрийн өнцгөөс асуудалд ханддаг байсан бол одоо тийм зүйл байхгүй болсон гэдэгт итгэж болно. Удахгүй замын компаниуд ажилдаа орно.

Тэд урьдын адил өөрсдөө санхүүжилтээ шийдээд замаа тавих уу эсвэл Хөгжлийн зам барих төсвийг нь гаргаж өгөх үү?

Хуучин 2012 онд Улсын төсвөөр хийгдэж байсан дэд бүтцийн ажлууд одоо үргэлжлээд явна. Харин шинээр хийхийг нь Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Төмөр замын тухайд хуучин концессийн гэрээ байхгүй үед асуудал нэлээд бүрхэг байсан. Одоо харьцангуй нээлттэй болчихлоо гэж ойлгож байна.

Таниас тодруулж асуухад төмөр замаар тээвэрлэх тээврийн асуудлыг хэрхэн шийдэв. Эсвэл урьдын адил мөрдөж байсан журмаараа явах уу?

Өнөөдөр Монгол- Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн зам ч тэр, хөдлөх бүрэлдэхүүн нь ч тэр түүний өмч. Төмөр замын тээврийн тухай хуулиар төмөр замын суурь бүтэц төрийн өмч байх ёстой. Гэхдээ “Улаанбаатар төмөр зам” 1949 оны Монгол- Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагдаж буй учраас хуулийн энэ заалтад хамрагдахгүй байгаа юм. Ер нь суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоёр тусдаа байна гэдэг зохицуулалт Төмөр замын тээврийн тухай хуульд бий. Тэгэхээр одоо байгуулах шинэ төмөр зам, түүнийг ашиглах тээврийн компаниуд яг энэ зохицуулалтаар явна.

Тэгвэл Улаанбаатар төмөр замаас арай өөр зохицуулалтаар явах нь ээ дээ. Арванхоёрдугаар сард Орос Монголын Засгийн газрын хоорондын хэлэлцээр болсон.Энэ хэлэлцээрээр төмөр замын асуудал дээр ямар нэг шинэчлэлт гарсан болов уу?

Ямар нэг шинэчлэлт гараагүй. Хоёр улс хуучин байр сууриа л хадгалж үлдсэн. Шинэ төмөр замын концессийн эрхийг Монголын төмөр зам компани авсан.

Тэгэхээр дэргэдээ дахиад жижиг компани байгуулах эрхтэй болж байна гэж ойлгож болох уу?

“Монголын төмөр зам” компани 100 хувь төрийн өмчийнх. Энэ компанид төмөр зам барих, хүлээлгэж өгөх эрхийг олгочихсон. Шинэ төмөр зам барихдаа дороо охин компани буюу шинэ төслийн компани байгуулна. Тэгээд компанийн 49 хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт өгч хөрөнгө оруулалт татаад, өөрөө 51 хувиа эзэмшээд явах юм. Энэ үйл ажиллагааг одоо хийж байна.

Таны хэлж буй 49 хувийг 2011 онд бонд хэлбэрээр гаргана гэж ярьж байсан шүү дээ. Бонд гаргах шийдвэр гарсны дараа дөрвөн сарын дотор хувьцаа гаргаж зах зээлд борлуулна гэж байсан. Энэ асуудал яах бол?

Засгийн газар одоо үүнийг тэс өөрөөр шийдэж байгаа. Тодруулбал, “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд, төрийн өмч давамгайлсан шинэ компани үүнийгээ хэрэгжүүлээд явахаар шийдвэрлэсэн.

Ер нь төрийн өмчит компани болоод ирэхээр л ажил үйлс нь сайн явахгүй байгаа жишээ бий. Тэгэхээр үүнд ямар хөшүүрэг байх ёстой гэж та бодож байна?

Төрийн өмчит компани дээр улс төрийн томилгоо л хийж болохгүй. Компанийн удирдлага бол мэргэжлийн хүн байх ёстой. Ямар нэг улс төрийн томилгоо хийхээрээ л үйл ажиллагаа нь доголддог. Үүнийг өнгөрсөн 20 жилийн хугацаа үүнийг баталлаа шүү дээ.

Та түрүүн замын санхүүжилтыг бондоос гаргана гэж ярьсан. Гэвч нэг төсөлд шаардагдах санхүүжилтын 30 хувийг нь л бондоос гаргахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр үлдсэнийг нь хаанаас санхүүжүүлэх вэ?

Нэг төсөлд 30 хувиас илүү бондын санхүүжилтыг хийхгүй гэдгийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр ярьж шийдсэн. Тиймээс үлдсэнийг нь хөрөнгө оруулагчдаас санхүүжүүлнэ.

Ер нь ч бондоос нэг их мөнгө нэхэхгүй байгаа. Энэ санхүүжилтыг хийх хөрөнгө оруулагчид бэлэн үү?

Одоо хэвлэл мэдээллээр зарлаад байна. Шинэ тавих төмөр замын царигын тухайд Х.Баттулга сайд та хоёр өргөн, харин М.Энхсайхан дарга нарийн цариг тавих нь зүйтэй гэсэн саналтай байгаа. М.Энхсайхан дарга нарийн цариг тавьбал ашигтай байх тооцоо судалгаа гаргаад ирсэн байсан.

Танд тийм зүйл бий юу. Тодруулбал, өргөн цариг тавьсны давуу тал, ашиг нь юу вэ?

УИХ-аас 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг баталж гаргахдаа 1520 мм-ийн цариг буюу өргөн царигаар баталсан. 2008 онд Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталж гаргахдаа Монгол Улс төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулна гээд заасан. Дотоодын нэгдсэн сүлжээ гэдэг бол нэг цариг. Манай төмөр зам одоо 1520 мм-ийн царигтай. Тэгэхээр 1520-ын буюу өргөн царигтай байна гэсэн үг. Өргөн нарийн хоёр цариг хэзээ ч нэгдсэн сүлжээ болдоггүй. Мөн 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч асан Медведев нар Стратегийн түншлэлийн тунхаглалд гарын үсэг зурсан. Ингэхдээ 1520 мм-ийн царигийн үндсэн дээр Монгол Улсад шинээр барих төмөр замыг барина гээд тохирсон. Эдгээрийг үндэслэл болгоод Улсын Их Хурал 2010 онд бодлогын баримт бичгийг баталсан. Хувийн компаниуд төмөр зам тавих санал тавиад заримд нь зөвшөөрчихсөн байсан. Одоо гэхдээ зогсчихсон байх шиг байна. Төмөр замын цаана геополитикийн том хүчин зүйлүүд бий. Тэр утгаараа төмөр замын салбарт хувийн компаниуд оролцох нь буруу гэж төрөөс үзсэн. Авто зам тавих нь нэг их асуудал биш. Харин төмөр зам гэдэг аль нэг хувийн компани дураараа бариад өргөн, нарийн цариг тавиад явах боломжгүй обьект. Одоо манайх үндсэндээ Шивээхүрэнгийн боомтоор л нүүрсээ экспортлож байна.

Гашуунсухайт руу төмөр зам тавьснаар эдийн засгийн хувьд хэр ашигтай байхыг хэлж өгөхгүй юу?

Авто замын тээврээс төмөр замынх нь 16 дахин хямд өртөгтэй.

Тэгэхээр үндсэндээ манай Улсын эдийн засагт орох мөнгө 16 дахин ихсэнэ гэж ойлгож болох уу?

Мэдээж. Улсын төсөвт орох орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

Хятадын талд тонн тутмыг нь 70 ам.доллараар нийлүүлж байгаа. Энэ үнэ нэмэгдэх үү?

Хамгийн чухал асуудал үүн дээр гарч ирж буй юм. Нэг худалдан авагчтай байхад тэр хүн л үнээ хэлдэг. Өөрөөр хэлбэл, хятадууд л үнэ тогтооно. Тэгэхээр бид үүнээс гарахын тулд далайн боомт руу л бүтээгдэхүүнээ хүргэж, дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ зарах гарцыг хайж буй. Шинэ барих төмөр зам ч хөрш орнуудын далайн боомтууд руу чиглэж байгаа. Яагаад гэхээр дэлхийн зах зээлийн үнэ далайн боомт дээр л байдаг. Тэнд Солонгос, Энэтхэг, Япон, Тайвань гэх мэт аж үйлдвэр хөгжсөн, нүүрсний өндөр хэрэглээтэй улс орнуудад нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр зарах боломжтой.

Төмөр замаа Хятадын нутаг дээгүүр тавихаар мэдээж тэдэнд үнэ хөлс төлж таарна биз?

Мэдээж. Бид төмөр замынхаа тээврийн тарифийг төлнө. Тэгсэн ч ашигтай байх тооцоо бий. Нүүрсээ угаах өртөг 41 ам.доллар, Тавантолгойгоос Нөмрөг буюу зүүн чиглэлийн боомт хүрэхэд нэг тонн нүүрсийг 30 ам.доллар, шилжүүлэн ачилт гурван ам.доллар, Хятадын тээврийн өртөг Дандан боомт хүртэл 18 ам.доллар, далайн боомтынх нь өртөг долоон ам.доллар, далайн тээвэр 15 ам.доллар гээд үзэхээр далайн боомт дээр 111 ам.доллараар нүүрсээ аваад очно. Тэгээд Австрали, Японд 200 ам.доллараар зарна гэхээр ашиг нь 89 ам.доллар байгаа юм. Хил дээр 70 ам.доллараар зарах, далайн боомт руу аваачаад 89 ам.долларын ашиг олох хоёр ялгаатай. Маккензи компанийн хийсэн тооцоо. Сүүлийн үед уул уурхайн томоохон компаниуд эдийн засгаа бодоод жижиг авиа компаниудыг сонирхож ажилчдаа агаараар зөөх сонирхолтой болж. Изиннис эйрвэйс, Аэро Монголиа гэх мэт авиа компаниуд уул уурхайн компаниудад үйлчилж байна. Мөн дээр нь МАК өөрийн гэсэн авиа компанитай болохоор хөөцөлдөж байх шиг байна.

Ер нь ийм олон жижиг авиа компаниуд бий болохыг салбарын сайдын хувьд та юу гэж бодож байна вэ?

Нэгдүгээрт, олон улсын шугамд нисэх, хоёрдугаарт дотоодын, мөн ерөнхий агаарын тээвэр гээд гурван хэсэгт хувааж авч үзэж болно. Ерөнхий агаарын тээвэр гэдэг нь та бидний хэн нь хамаагүй гурав юм уу зургаан сарын нисгэгчийн курст сураад жижиг оврын нисдэг тэрэг, онгоц жолоодох боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, хувийн онгоцтой болоод түүнийгээ жолоодох боломжтой болно. Ерөнхий агаарын тээврийг хөгжүүлэхийн тулд үүнийг бодлогын баримт бичигт тусгаж, эрх зүйн бичиг баримтыг нь ирэх онуудад бий болгоно. Орон нутгийн агаарын тээврийн хувьд бид аль болох дэмжих бодлого барьж байна. Учир нь өргөн уудам газар нутагтай, далайд гарцгүй орны хувьд дотоодын агаарын тээврийг нийгэм рүү илүү чиглэсэн үйлчилгээ гэж үзэж, төрийн бодлогоор дэмжинэ. Тухайлбал, татаас өгөх, татварын бодлогоор дэмжих боломжтой. Олон улсын нисэхийн хувьд жижиг зах зээл учраас эрсдэл өндөртэй. Тиймээс агаарын тээврийн бодлогыг 2020 он хүртэл үе шаттайгаар хөгжүүлэхдээ МИАТ компанийнхаа монополь эрхийг хадгална гэж байгаа юм. МИАТ компанийг олон улсын бүс нутагт өрсөлдөх чадвар бүхий хүчирхэг компани болгосны дараа хоёрдогч, гуравдагч авиа компаниудыг нисгэх асуудлыг үе шаттай шийднэ. Манайх онгоцуудаа түрээсээр ашиглаж байгаа.

Бид өөрсдөө том онгоц оруулж ирэх боломж байдаггүй юм уу?

2010 онд Ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахад гурван шинэ онгоц авахаар “Бойнг” компанитай гэрээ байгуулсан. Эхний онгоц нь энэ оны зургадугаар сард орж ирнэ. Дараагийн хоёр нь 2016 ондоо багтаад орж ирэх төлөвтэй байна. Үндсэндээ Монгол Улс анх удаа өөрийн гэсэн гурван том онгоцтой болж байгаа.

МИАТ-ийн асуудал цаашид яах бол гэсэн хүлээлт нийгэмд төрчихлөө. Нэг хэсэг нь хувьчилах, нөгөө нь төрд байсан нь дээр гэж үзэж байна.Таны бодлыг сонсмоор байна?

Өргөн хүрээнд харвал сайн муу талуудын аль аль нь бий. Төрийн эзэмшилд байх нь нэг талаас сайн. Манайх далайд гарцгүй учраас агаарын орон зайг үр дүнтэй ашиглах ёстой. Тэр утгаараа төр өөрийн эзэмшилд байлгах нь зүйтэй. Харин нөгөө талаасаа төр тэр бүр хөрөнгө оруулалт хийгээд энэ компанийг хөгжүүлээд явах чадвар бага, эдийн засгийн хязгаарлагдмал боломжтой үед хувийн хэвшлийг татаж, тэдний хөрөнгөөр авиа компаниа босгоод аваад явах, гэхдээ төр өөрөө давуу эрхээ хадгалж үлдэх хувилбар байж болох юм. Гэхдээ хувьчилахаар бол энэ компанийг үнэд хүргэх хэрэгтэй. Алдагдалтай ажиллаж байгаа компанийг одоо хувьчилбал үнэд хүрэхгүй. Тэгэхээр шинэ онгоцтой болчихвол үнэд хүрнэ. Дараа нь хувьчлалын асуудлыг үе шаттайгаар ярих боломжтой. Гэхдээ хувьчлалын асуудлыг яам, Засгийн газар шийдэхгүй, Улсын Их хурлаар шийдэх учиртай.

Таны гарт төмөр зам, агаарын тээвэр, тэр дундаа МИАТ зэрэг хэд хэдэн том шийдэх асуудал байна. Ардчилсан тогтолцоо нийгэмд үйлчилж байгаагийн илрэл МИАТ-ийн хэрэг гэж хэлж болох уу?

Үнэн, гэхдээ МИАТ-ийн хувьд ажил үүргээ гүйцэтгээд явж буй инженер техникийн ажилчид, нисгэгч нар ямар ч буруугүй. Энэ компанийг удирдаж байсан хэсэг бүлэг хүмүүс л улсын хөрөнгө мөнгө завшсан асуудал бий. Тэгэхээр МИАТ гэж ярьмааргүй байгаа юм. Цаашдаа дахиж тийм зүйл гарахгүй байх гэсэн итгэл байна. Яагаад гэхээр нэгдүгээрт, энэ хэрэг илэрчихлээ. Хоёрдугаар, бид МИАТ компанийг бүрэн хэмжээнд шинэчлэхээр эхний алхмуудаа хийгээд эхэлчихсэн. Жишээлбэл, хууль бусаар өндөр цалин авдаг байсан дунд тушаалын 21 албан хаагчийн цалинг буцаагаад сүлжээнд нь оруулж байна. Үүний үр дүнд жилд 2.4 тэрбум төгрөг хэмнэж байгаа. Мөн гадаадын төлөөлөгчийн газруудад байсан шаардлагагүй 13 орон тоог цомхотголоо. Үр дүнд нь жилд 660 сая төгрөг хэмнэж байна. Онгоцонд өндөр үнэтэй түлш ашигладаг. Тиймээс түлшээ өөрийнхөө саванд хадгалдаг болгож, онгоцоо цэнэглэдэг тусгай машиныг МИАТ компанид авч өгснөөр жилд 440 орчим сая төгрөг хэмнэх юм. Түлшний үнийг 80 ам.доллараар бууруулах боломжтой болж байна. Ердөө гуравхан арга хэмжээ авахад л гурван сая ам.долларын хэмнэлт гараад ирж байгаа юм.

Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, зөв менежмент, төрийн зөв бодлогоор явна гэсэн үг. Түлшний үнийг 80 ам.доллараар хямдруулна гэлээ. Тэгэхээр дотоодын нислэгийн тийзийн үнэ хямдрах нь гэж ойлгож болох уу?

Тэр чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ тэр бүр хямдруулж чадахгүй. Яагаад гэхээр өнөөдөр тонн түлшний дэлхийн дундаж үнэ 1100 ам.доллар. Бид 1750 ам.доллараар хэрэглэж байгаа. Ийм байхад 1100 ам.доллар руу л аваачихгүй бол бодитой хямдрал харагдахгүй. 80 ам доллар гэдэг бол байгаа нөөц боломжоо ашиглаад гарч байгаа хэмнэлт. Энэ мэт шинэчлэлтүүд хийж байна. Тэр бүрт маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Мэдээж тэнд байсан, өөрсөддөө тааламжтай орчин үүсгэчихсэн албан тушаалтнууд үүнийг эсэргүүцэх нь ойлгомжтой.

Дараагийн дөрөв дэх, тав дахь алхмуудаа тойм маягаар хэлбэл?

Бид их холыг харж байгаа. Төлөвлөсөн зүйл бий. Одоогоор хэлэхэд арай эрт байна. Онгоцны түлш өндөр үнэтэй, стратегийн бүтээгдэхүүн.

Тэгэхээр үүнийг гуравдагч зах зээлээс авах боломжийг та бүхэн судалж байна уу?

Таны сонирхоод байгаа дөрөв дэх, тав дахь алхам бол энэ.

Гуравдагч зах зээлээс авах талаар төлөвлөсөн зүйл бий. Ингэхэд агаарын орон зайг бид хэр үр дүнтэй ашиглаж ирэв?

Үр дүнтэй ашиглахын тулд төр өөрөө юу хийж чадах юм. Төрд эрх мэдэл байна. Энэ эрх мэдлээ ашиглаад ямар дэмжлэг үзүүлэх, хөгжлөө хэдэн оноор яаж харж, ямар үр дүн хүлээж байгаа, ямар санхүүжилт өгөх вэ гэдгийг Улсын Их хурлаар баталсан төрийн бодлого хэлээд өгнө. Бодлого батлагдсан тул 2016, 2020 он гэсэн хоёр үе шаттайгаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж жил, сараар хувиар гаргаад ажлаа хийгээд явна. Ингэснээр миний төсөөлж буйгаар 2020 он гэхэд хүчирхэг үндэсний агаарын тээврийн компани Монголд бий болж хөгжих юм.

Агаарын тээврийн тухайд манайх уул уурхайн компаниудаа татан оролцуулаад, тэднээс мөнгийг нь хангалттай аваад байх боломж хэр байдаг юм бол?

Энэ хамгийн буруу зүйл. Тэд уул уурхайгаа л эрхлэх ёстой. Учир нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд мөнгө ихтэй учраас өөр салбарт орохоороо монополь болчихдог. Гадны улс орнууд ч үүнийг хэднийнэ олж харчихаад зохицуулсан байдаг. Ер нь эдийн засаг төрөлжих ёстой. Уул уурхай, агаарын тээвэр гэх мэт. Тэгэхгүй бол мөнгө ихтэй том компаниуд салбар бүрт монополь тогтоож эхэлнэ шүү дээ. Яагаад төрийн бодлого боловсруулж гаргаж байна вэ гэхээр дээр хэлсэнчлэн төрийн өмчит МИАТ компанийг төр яаж дэмжих вэ гэдэг бодлогыг л гаргаж ирж байгаа юм. Тэгээд үнэ цэнэтэй компани болсных нь дараа хувьчлах асуудлыг ярих нь зөв. Гэхдээ далайд гарцгүй орны хувьд энэ бол манай эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой стратегийн салбар учраас үүнээс илүүтэйгээр түүнийг төрийн бодлогоор зохицуулаад дэмжээд явах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

 

Уулуурхай.мн Mining and Money



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

зочин (123.125.220.X) 2016 оны 04 сарын 25

танайх он сараа тавиачээ хэзэний юм тавиад байгаа нь тодорхойгүй

(0)  | (0)

[Хариулах]

Buy Blade And Soul Gold (60.168.75.X) 2016 оны 02 сарын 12

No, I know. Buy Blade And Soul Gold http://sensationofnight.altervista.org/blade-soul-features-arena/

(0)  | (0)

[Хариулах]

Cheap BNS Gold (223.240.37.X) 2016 оны 01 сарын 24

I don't know what you are saying Cheap BNS Gold http://forums.theeca.com/node/1043843

(0)  | (0)

[Хариулах]

Гурилбаатар (182.160.34.X) 2015 оны 12 сарын 20

huviin company tavij chadahgui, tserguud bol tegeed chadah yum uu

(0)  | (0)

[Хариулах]

bad credit payday loans direct lenders (86.128.133.X) 2014 оны 01 сарын 10

eqoybug, bad credit payday loans direct lenders, bcfjrkdyoikbg

(0)  | (0)

[Хариулах]

Ганбаатар (202.131.230.X) 2013 оны 05 сарын 30

Гансүх даргаа төмөр замаа хурдан тавиад эхлэх шаардлагатай байна. Нэгэнт тавьсан замыг буулгаад хаятал өдий. Тэгэхээр гялалзаарай. Таныг дэмжиж байна. Юуны өмнө Төмөр зам!!!!!!!!!!!!

(0)  | (0)

[Хариулах]

Холбоотой мэдээ


Нийслэлийн 122 ...

Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейб

2013 оны 05 сарын 13

Хүний эрхийн та ...

 Хүний эрхийн талаарх элэлцүүлэг болн

2013 оны 05 сарын 10

А.Гансүх: Төмөр ...

Монгол Улс байгалийн баялгаа эдийн засгийн

2013 оны 05 сарын 08

Д.Бямбасүрэн: О ...

Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал цаа

2013 оны 05 сарын 08


Иргэний индэр