Хотын дарга Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

A- A A+
Хотын дарга Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар хоёр улсын харилцаа эртний түүхтэйг онцлоод цаашид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудад хамтран ажиллах өргөн боломжууд байгааг дурдав.

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотод Европ барилгын стандартыг нэвтрүүлэх цаашлаад хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжтойг илэрхийлэв. 

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС