ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ

A- A A+
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ

БОАЖЯ, Аялал жуулчлалын салбарын бодлого, Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд бодитой мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний байгаль орчныг хамгаалах олон нийт рүү чиглэсэн байгаль хамгаалах, зөв аялах, эерэг нөлөөлөл бүхий  цаг үе, үйл явдлын мэдээ, мэдээллийг түгээх, сурвалжлага, нийтлэл, видео нэвтрүүлэг контент бүтээж  хамтран ажиллах үнийн санал ирүүлэх тухай

Гүйцэтгэх ажил:

Цаг үеийн мэдээ, мэдээллийг түгээх

Сэдвийн сурвалжлага, шторк

Видео шторк бэлтгэх, түгээх

Зурагт хуудас, баннер бэлтгэх

Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага: 

Хэвлэл мэдээллийн салбарт, контент хөгжүүлэлт, бүтээх чиглэлээр ажилласан туршлагатай байх

Мэргэжлийн редакци, студи байх

Ажлын төлөвлөгөөний дагуу үр дүнд суурилсан гүйцэтгэлтэй байх.

Хамтран ажиллах үнийн санал, байгууллагын танилцуулга ирүүлэх

Сонирхсон этгээд ажил гүйцэтгэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны утсаар холбогдож авна уу.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 02-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, Засгийн газрын II байр