“TOURISM FORUM MONGOLIA 2021” ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

A- A A+
“TOURISM FORUM MONGOLIA 2021” ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгуулна.

Хэзээ: 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 09:00-15:00 цагт
Хаана: МҮХАҮТ-ын Их танхимд болон цахим платформоор (Zoom, Live stream шууд дамжуулалт)

Зорилго: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн аялал жуулчлалын салбарыг цар тахлын үед болон цар тахлын дараа хэрхэн сэргээх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, төр, хувийн хэвшлийн манлайлагчдыг нэг зорилго доор нэгтгэж, дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалыг сэргээж буй арга, туршлага, сүүлийн үеийн аргазүйг хуваалцаж, гарц шийдлийг тодорхойлоход оршино.

Агуулга: Энэхүү форумаар “Ковидын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл, мэдээллүүд хийгдэж, тухайн асуудлуудыг хэлэлцэх болно.

Форумын онцлог: Энэ удаагийн форумаар аялал жуулчлалын салбар шууд болон шууд бус замаар хамаарах нийгэм, эдийн засаг, соёл, дэд бүтэц, зочлох үйлчилгээ, бизнес, маркетингийн чиглэлийн тэргүүлэх судлаачид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын салбарт ажиллагсадыг нэг дор цуглуулан, урам зориг түгээсэн, үнэ цэнэтэй мэдлэг, туршлага, орчин үеийн чиг хандлага бүхий илтгэл, ярилцлагуудыг хүргэж, цаашдын хөгжлийн шинэ санаа, шийдэл, санал зөвлөмжийг гаргана.

Форумын хүрэх үр дүн

Төрийн шийдвэр гаргагчид, аялал жуулчлалын салбарын бүх оролцогчид 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэгдсэн ойлголт авах

Үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагад нийцсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, гарц шийдлийг тодорхойлох

Форумын оролцогчид: Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүд, сонирхсон хувь хүмүүс, оюутан залуус

Бүртгэлийн хугацаа: 2021 оны 10 сарын 25-ны өдөр

http://membership.mn:8080/front/event/public/person

/Дээрх бүртгүүлийн линк дээр дарж гишүүн бусаар нэвтрэн арга хэмжээ цэснээс Tourism Forum Mongolia 2021 сонгон бүртгэлээ илгээнэ үү/

Холбоо барих:

МҮХАҮТ, Аялал жуулчлалын зөвлөл – Э.Бадамхорол
Утас: 7727-7070 /43/, 99104825
Цахим шуудан: [email protected]