Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Ногоон ажлын байр ба жендэр” хэлэлцүүлгийг Азийн сантай хамтран зохион байгууллаа. Монгол Улсад болон олон улсын түвшинд ногоон ажлын байрыг жендэрийн асуудалтай холбон судалсан байдлыг тодорхойлох, байгаль орчны салбарт ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой.
Тэр дундаа жендэрийн эрх тэгш байдлыг хангасан ногоон ажлын байрыг бий болгох хамгийн их боломж бүхий дэд салбаруудыг тодорхойлох, байгаль орчны салбарт жендэрийн мэдрэмжтэй ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх боломжит зөвлөмжийг холбогдох газруудын санал, оролцоонд суурилан гаргах юм.
Үндэсний хэмжээнд ногоон ажлын байртай холбоотой хэд хэдэн судалгаа, шинжилгээний тайлан байдаг. Үүнд ногоон эдийн засгийн зарчмыг хэрэгжүүлэхэд ажлын байрны гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, төрөл, ур чадварын талаарх ойлголтыг илүүтэй тусгажээ.
Байгаль орчны салбарт жендэрийн мэдрэмжтэй ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх дараах зөвлөмжийг гаргалаа.
1. Ногоон оффис болон ногоон суурин бүрдүүлэх.
2. Байгаль орчны салбарын болон үндэсний хэмжээнд жендэрийн мэдрэмжтэй ногоон ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах зэргийг тусгав.