МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ
“ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 2021.11.08-11.15 өдрүүдэд Улаанбаатар хотноо Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байна.
Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ойн салбарын мэргэжилтэн, эрдэм судлаачид оролцож дараах 4 сэдвийн хүрээнд хэлэлцэж, тодорхой шийдэл, нэгдсэн бодлого, чиглэлийг гаргах юм.
11 сарын 08-нд Нэгдүгээр салбар хуралдаан
Сэдэв: “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”
11 сарын 09-нд Хоёрдугаар салбар хуралдаан
Сэдэв: “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт”
11 сарын 10-нд Гуравдугаар салбар хуралдаан
Сэдэв: “Цөлжилт, газрын доройтол”
11 сарын 11-нд Дөрөвдүгээр салбар хуралдаан
Сэдэв: “Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх нь”
ХУГАЦАА: 2021.11.08-11.11
ХААНА: “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв”-ийн хурлын танхим
Үндсэн хуралдаан 2021.11.15-нд Төрийн ордонд тус тус болно.