ОЙН САЛБАРТ ОЙРЫН 3 ЖИЛД ХАМГИЙН БАГАДАА 7000 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН ШААРДЛАГАТАЙ

A- A A+
ОЙН САЛБАРТ ОЙРЫН 3 ЖИЛД ХАМГИЙН БАГАДАА 7000 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН ШААРДЛАГАТАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ОЙ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Н.БААТАРБИЛЭГ: ӨНӨӨГИЙН БАЙДЛААР МОНГОЛ ОРНЫ ОЙН САЛБАРТ ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛД 1000 ХҮРЭХГҮЙ БОЛОВСОН ХҮЧИН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ НУТАГ ОРНЫХ НЬ 10 ХҮРТЭЛ ХУВЬ НЬ ОЙГООР БҮРХЭГДСЭН МАНАЙ ОРНЫ ХУВЬД ХАНГАЛТТАЙ ҮЗҮҮЛЭЛТ БИШ ЮМ.

        Ойн салбарт төрийн удирдлагын шинэ бүтэц бий болгох шийдвэр, “Tэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үйл явцтай уялдан ойн салбарт ойрын 3 жилд хамгийн багадаа 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай болж байна.

Ойн салбарын үндэсний чуулганы 4 салбар хуралдааны хүрээнд хэлэлцэгдэж буй нэг чухал асуудал нь хүний нөөц.

Ажиллах хүчнийхээ нөөцийг орон нутаг тухай бүрд нь тохируулан бэлтгэх нь зүйтэй гэж судлаачид үзэж байна.