Тус яамнаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг “Химийн болон аюултай бодисыг экспортлох, импортлох, дамжуулан тээвэрлэх, худалдах, ашиглах зөвшөөрөл” -ийг цахимжуулж, e-Mongolia системд нэгтгэлээ.
Үйлчилгээ авах: www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
-Үйлчилгээнүүд цэсийг сонгох
-Зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлт, акт
Тусгай зөвшөөрөл гэсэн үйчилгээг сонгон Химийн болон аюултай бодисыг экспортлох, импортлох, дамжуулан тээвэрлэх, худалдах, ашиглах зөвшөөрөл гэсэн шат дарааллаар үйлчилгээг цахимаар аваарай.