“e-Mongolia” төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

A- A A+
“e-Mongolia” төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

“e-Mongolia” төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгэлээ. Мөн тус аймгийн төрийн алба хаагчдад “e-Mongolia” системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх тал дээр сургалт зохион байгуулж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ идэвхтэй нэвтрүүлж, цахимжуулж байгаа бөгөөд одоогоор Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон болон Сэлэнгэ аймгууд нэгдлээ.

Сэлэнгэ аймгийн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээнүүд:

Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ – 2 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 4 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ – 2 үйлчилгээ

Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК – 3 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар – 5 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ

Сэлэнгэ АЗЗА ТӨХК – 2 үйлчилгээ

Сэлэнгэ цэнгэг ус ОНӨААТҮГ – 7 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн ЗДТГ – 21 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн Төрийн архив – 5 үйлчилгээ

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ

“e-Mongolia” системээр дамжуулан Сэлэнгэ аймгийн төрийн үйлчилгээг цахимаар авах бол та суурин компьютероосоо www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД гэсэн цэсээс ОРОН НУТАГ гэсэн дэд цэсийг сонгож, СЭЛЭНГЭ АЙМАГ-ийг сонгож, төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.