Албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах тухай журамд санал авч байна

A- A A+
Албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах тухай журамд санал авч байна

Улсын Их хурлаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр баталж, дагах хууль болох Нийслэл хотын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “автомашин угаалгын газар” болон “авто үйлчилгээ үзүүлэгч” иргэн, аж ахуйн нэгжийн үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулахаар, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам”-ыг Нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батлахаар өөрчлөлт орсон юм. Иймд “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам”-ын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа илгээнэ үү /Журмын төслийг хавсралтаас үзэх боломжтой/.

Мөн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 9.2-т “Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-2.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасны дагуу шинээр нэмэгдсэн “автомашин угаалгын газар” болон “авто үйлчилгээ үзүүлэгч” иргэн, аж ахуйн нэгжийн үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулах хувь хэмжээг тогтоох болсон тул та бүхэн саналаа өгөөрэй.

Холбоо барих утас: 99094994, 99033932

Цахим шуудан: [email protected], [email protected]

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР