"НАЙРАМДАЛЫН ЦОМ" сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

A- A A+

Залуусын Оролцоо Нийгмийн Шинэчлэл төрийн бус байгууллага болон ОХУ-ын “Томирис” продюсерский центр, “Монгол Орос” Найрамдлын нийгэмлэг хамтран Монгол улс, Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “НАЙРАМДЛЫН ЦОМ” сагсан бөмбөгийн тэмцээнийг 12 сарын 04-05 нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Зүүн баян төмөр замын баг, Говь” ХК-ийн баг, АПУ ХК-ийн баг, Эрч майнинг компанийн баг, МАК-ийн баг тамирчид оролцон төр, хувийн хэвшлийн нийт 24 баг хоёр өдрийн турш өрсөлдлөө.

1-р байрт Эрч Майнинг баг 

2-р байрт АПУ Dairy баг 

3-р байрт MAMBA баг тус тус байр эзэлж Найрамдлын цомын эзэд боллоо.

Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Залуусын Оролцоо Нийгмийн Шинэчлэл ТТБ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Зундуйжамц, ОХУ-ын Москва хот дахь “Томирис” уран бүтээлийн  төвийн захирал хатагтай Дамиля Тасмагамбетова, “Монгол Орос” Найрамдлын Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ё.Максим болон Монгол улсын гадаад харилцааны яамны төлөөлөл оролцлоо.