Польш улсад суугаа МУ-ын Элчин сайдын нэрэмжит "Польшийн цом 2022 шагайн Хавчаахай харваа тэмцээн Варшав хотод амжилттай явагдаж дууслаа. Монгол өв соёл, уламжлалаа хойч үедээ үлдээх, зааж сургах зорилготой тэмцээн жилд 6 удаа болдог байна. Энэхүү тэмцээнд Европын холбооны арван улсаас зуу гаран харваачид ирж оролцож цэц мэргэнээ уралдуулсан юм. Энэ удаагийн тэмцээнд гар харваа: хувийн цуваа 1-р байр: АГМ М.Отгонболд (Франц) 2-р байр- МУМ Б.Батзориг (Швейцарь) 3-р байр- залуу харваач Б.Ууганбаяр (Чех)

Багийн харваа: 1-р байр.-АГМ С.Дармаа ахлагчтай Швейцарь улсын GM-STAR баг 2-р байр- Дэлгэрнасан ахлагчтай Чех улсын Арга билэг баг. 3-р байр -Ч.Мөнх-Отгон ахлагчтай Бельги улсын Мэргэд багууд шалгарлаа. Мөн тэмцээний үеэр Монгол улсын хүндэт харваач цол тэмдгээр Польшийн шагайн харваа холбооны тэргүүн О. Лхагваг шагнасан байна. Монгол хүн хаана амьдрахаас үл хамаарч түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх ёстой. Тэр ч утгаараа өнөөдрийн тэмцээн түх соёлоо сурталчилсан, үр хойчдоо залгамжлан үлдээх өв соёлын нэг болж байгааг Элчин сайд Б. Дорж онцолсон юм.
Зохион байгуулагч. Польш улсад суугаа МУ-ын Элчин сайдын яам. МШХХ-Европ дахь Нэгдсэн Салбар Холбоо. Польш дахь салбар зөвлөл.


















