Дуучин С.Жавхлан "Хамаг Монгол-2” төсөл хэрэгжүүлнэ

A- A A+
Дуучин С.Жавхлан

Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд бие даасан "Жавхлан" нэртэй тоглолтоо хийнэ.

“Хамаг Монгол-2" төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тоглолт нь 6-9 өдөр тоглогдох байсан ч халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад нэг өдөр тоглогдохоор болжээ. 

Улс төрөөс холдож, урлагийн тайзнаа эргэн ирж байгаа дуучин С.Жавхлан уран бүтээлээ "National Treasure Coin"-той хамтран NFT болгон олон улсын зах зээлд гаргах гэнэ. 

Мөн дэлхий дахинаа тархан суурьшсан Монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.