ЭМЯ: Шинээр 2135 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа

A- A A+
ЭМЯ: Шинээр 2135 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2135 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1344 нь Улаанбаатарт, 791 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2016 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8210 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2561 нь хөнгөн бол 47 хүний биеийн байдал нэн хүнд байна.