“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

A- A A+
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

“Эрдэнэс Тавантолгой” ХК  2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна. Уг бизнес төлөвлөгөөнийн дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм.
Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болно хэмээн тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нээлттэй ажлын байрыг зарлах, залуусыг ажлын ажлын байранд зуучлах зорилгоор "ETT Events 2022" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
"ETT Events 2022" арга хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд White Rock Center-д зохион байгуулна.
Эхний өдөр онлайн хэлбэрээр 2022 оны 02 сарын 11-ны өдөр 18:00 - 20:30 цагийн хооронд явагдах бөгөөд:

Компаниас зарлах гар утасны аппликейшн нээлтээ хийнэ.

“А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг олон нийтэд танилцуулна.

Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг технологийн шинэ шилжилт болох Metaverse орчинд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна.

Шинэ гишүүд бүхий Бизнесийн зөвлөлөө танилцуулна.


Арга хэмжээний 2 дох өдөр буюу 2022 оны 02 сарын 12-ны өдөр 11:00 - 18:00 цагийн хооронд White Rock Center-д “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. Энэ үеэр “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК болон бүрэлдэхүүн компаниудаас нээлтэй ажлын байруудыг танилцуулах юм. Ингэснээр компаниудын Хүний нөөцтэй шууд харилцаж сонирхсон ажлын байран дээрээ анкет бөглөн ажлын байр, компанийн талаар мэдээллийг авах боломжтой.


"ETT Events " арга хэмжээг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулна.  
Ажлын байрны нээлттэй өдөрлөгтэй холбоотой мэдээллийг:

1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/

https://www.facebook.com/events/651994315938313 фэйсбүүк хаягнаас аваарай.