Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

A- A A+
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. 

Тодруулбал, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  “….гэрчийг …дарамталсан, …сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа…” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн түүнд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Тэгвэл түүнийг хорьж мөрдөх хугацаа нь дууссантай холбоотойгоор прокурорын байгууллагаас цагдан хорих хугацааг сунгах санал хүргүүлснээр дахин 15 хоног ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих  461 дүгээр ангид саатуулахаар болжээ.

Ташрамд мэдээлэхэд Хөгжлийн банкны асуудалд холбогдуулан тус банкны захирал, даргаар ажиллаж байсан долоон хүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хориод байгаа.

Тодруулбал:

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан үндэслэлээр 1 сар/

Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүн тус банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр 1 сар/

Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр /1 сар/

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбат /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр нэг сарын хугацаанд тус тус цагдан хорилоо.