Казах иргэдийнхээ Наурызын баярт оролцлоо

A- A A+
Казах иргэдийнхээ Наурызын баярт оролцлоо

Энэ өдөр эх орныхоо өнцөг булан бүрт суугаа казах иргэд хаврын баяр буюу Наурызын баяраа тэмдэглэж байна. УИХ-ын гишүүн Н.Энхболд Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдад ажиллах үеэрээ казах иргэдийнхээ наурызын баярт оролцож баяр хүргэв. Мөн казах иргэд баярынхаа өдөр амжилт бүтээлээ дүгнүүлж шагнуулсан юм.

Ажилч хичээнгүй, тууштай казах иргэд хэдий баярын өдөр ч гэлээ УИХ-ын гишүүнтэй уулзсаных  малчдад олгож буй нэмэгдэл, нөхөн олговор, дэмжлэгт хэрхэн хамрагдах, хоршоо байгуулаад ажиллавал ямар дэмжлэг байгааг ихэд асууж байв. Бидний итгэлийг хүлээж  сонгогдсон Н.Энхболд гишүүн минь дэмжээрэй, бид хоршоо байгуулан ажиллая, эрх зүйн орчин, төрөөс үзүүлэх нэмэгдэлийг олгуулах тал дээр анхаарч өгөөрэй гэж байна.

Орон нутагт ажиллахад иргэд, малчид ганцаараа тооны хойноос хөөцөлдөх хэцүү харин хоршиж нийлээд ажиллавал чанар, ашиг орлого нэмэгдээд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Хөдөө аж ахуй чанарт анхаардаг болсон гэдгийг Н.Энхболд гишүүн хэлж байлаа.

Наурыз баяр өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд болох бөгөөд Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Шинэ өдөр эхэлж байна гэж үзэх тул “Шинэ он”-ы буюу хаврын баяр гэдэг.