С.Энхболд: Өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй

A- A A+
С.Энхболд: Өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Орхон, Хөвсгөл, Булган аймагт ажиллав. Эдгээр аймагт Эрүүл мэндийг дэмжих төвийн байгуулах ажлыг нээх, засварын ажлыг нягтлан шалгах, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдэж өглөө.

2022 оны 5 дугаар сарын 1 өдрөөс эхлэн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эхлэх болно. Энэ ажлыг хийхэд Эрүүл мэндийн дэмжих төв онцгой үүрэг гүйцэтгэх юм. Тав тухтай, шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй, цэвэрхэн орчинд иргэдийг чирэгдүүлэхгүйгээр урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлэх юм. Аймаг бүрт дэмжих төв байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг улсын төсөв болон дэмжигч байгууллагын санхүүжилтээр хийж гүйцэтгэж байна. Өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чиглэлд Эрүүл мэндийн салбарын бодлого чиглэн ажиллах болно. Хамтдаа хичээж, хариуцлагатайгаар Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж өөртөө анхаарал хандуулаарай хэмээн захилаа.