Энэ сарын 11-ний өдөр болсон "Монголоо Беларусь болгохгүй” жагсаалын үеэр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам руу гурил мэт нунтаг цагаан зүйл цацсан. Тухайн үйл явдлын үеэр ашигласан зүйлийг шинжээч шинжилж, дүн нь гарчээ.
Тодруулбал, "Цагаан өнгийн, нунтаг, үнэргүй, хүчиллэг чанар нь 4 хувийн агууламжтай байгаа нь Хүнсний зориулалтаар хэрэглэдэг улаан буудайн гурилтай ижил байна. Тухайн нунтагт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, химийн хүчтэй хүчил, шүлтийн агууламж илрээгүй" гэсэн дүгнэлт гарчээ.