Д.Монголхүүд зорчих эрхийг хязгаарлаж Баянзүрхээс гарахгүй байх шийтгэл оногдуулав

A- A A+
Д.Монголхүүд зорчих эрхийг хязгаарлаж Баянзүрхээс гарахгүй байх шийтгэл оногдуулав

Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг “2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байна.