Нийслэлийн засаг дарга 6 орлогчоо чөлөөллөө

A- A A+
Нийслэлийн засаг дарга 6 орлогчоо чөлөөллөө

Төсвийн тухай хуульд нийслэлийн Засаг даргыг хоёр орлогчтой байхаар тусгаж өгсөн. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нь зургаан орлогчтой. Тиймээс Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчоо өчигдөр /2022.05.24/ чөлөөлсөн байна. Тухайлбал, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамж гаргажээ.

Хэмнэлтийн горимын дагуу хотын дарга цаашид хоёр орлогчтой ажиллах бөгөөд хэнийг авч үлдэхээ өөрөө шийдэх юм байна. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг буцаан томилох бололтой.